mn
70181208, 70181447, 70181206
51263908, 51263910, 70181208
info@ngs.gov.mn

    Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангана.Монгол орны нутаг дэвсгэрт үе үеийн геологичдын хөдөлмөрийн үр шимээр бий болгосон судалгааны ажлын тайлан, мэдээ баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

    "Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ үйлст та бүхнийг уръя.

    "Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ үйлст та бүхнийг уръя.

    Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор "Төрийн худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл" уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр 2021 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

    Үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг өгч оролцоно.

    Иймд та бүхнийг төрийн болон орон нутгийн өмчийн харъяа байгууллагуудад мэдээлэл өгч оролцоог бүрэн хэмжээнд хангуулах талаар хамтран ажиллах саналыг хүргүүлж байна.

    Уг үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд танай талаас хариуцаж оролцох ажилтны нэр, холбогдох утас, хаягийг oyunerdene@sme.gov.mn ирүүлнэ үү.

    Үзэсгэлэнгийн талаар доорх хаягаар орж танилцана уу.

    http://www.expomongolia.org/tenderexpo/