mn
70181208, 70181447, 70181206
51263908, 51263910, 70181208
info@ngs.gov.mn

    Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангана.Монгол орны нутаг дэвсгэрт үе үеийн геологичдын хөдөлмөрийн үр шимээр бий болгосон судалгааны ажлын тайлан, мэдээ баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

    Шагнал гардуулав

    Шагнал гардуулав

    Геологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 7-р сарын 01-ны өдрийн А/184 дугаар тушаалаар Үндэсний геологийн албаны Гео-мэдээллийн төвийн Гео-мэдээллийн сангийн баяжуулалт хариуцсан ажилтан А.Баттүшиг, Гео-мэдээллийн төвийн Зургийн сан хариуцсан ажилтан Ч.Түшигмаа нар "ТЭРГҮҮНИЙ ГЕОЛОГИЧ" цол тэмдэг, Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивын Мэдээлэл технологи, цахим сан хариуцсан ажилтан Н.Лхагвахүү яамны "ЖУУХ БИЧИГ" -ээр шагнагдсаныг 2021-оны 7-р сарын 07-ны өдөр Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун амжилт хүсэж, баяр хүргэн гардуулан өгөв.