70181208, 70181447, 70181206
51263908, 51263910, 70181208
info@ngs.gov.mn

    Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангана.Монгол орны нутаг дэвсгэрт үе үеийн геологичдын хөдөлмөрийн үр шимээр бий болгосон судалгааны ажлын тайлан, мэдээ баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

    Ц.Минжинсор

    Ц.Минжинсор

    Нэр: Ц.Минжинсор

    Албан тушаал: Хэлтсийн дарга

    Албан тушаалын нэр: Гео-мэдээллийн төвийн дарга

    Цахилгаан шуудан: ts.minjinsor@ngs.gov.mn

    Оффис: 315

    Ажлын утас:

    Ажлын туршлага :


    2001 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын харъяа Геологийн мэдээллийн төвийн УГЗ-200 төслийн Баруун өмнөд монгол группд геологич инженерээр ажиллаж байгаад

    2003 оноос тус байгууллагын зургийн хэсэгт геологич инженер, ахлах геологич, зургийн хэсгийн ахлагч,

    2010-2016 онд ашигт малтмалын газрын геологийн хэлтэст геомэдээллийн сан хариуцсан геологич инженер,

    2016-2020 онд АМГТГ Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд мэдээллийн сангийн нэгдсэн боловсруулалт хариуцсан ажилтан, ахлах ажилтангаар тус тус ажиллаж байв.

    2020-09 сараас ҮГА-нд Гео-мэдээллийн төвийн даргаар ажиллаж байна.

    Ажиллах хугацаандаа


    • Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй 1:200,000-ны зураглал, 1:50,000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлуудын үр дүнгийн тайлангийн хавсралт зургууд болон “Монгол Улсын 1:200,000-ны масштабын Улсын геологийн зураг зохиох” төслийн иж бүрдэл зургийг тоон мэдээлэлд оруулан сан үүсгэх ажлын хүрээнд 40 гаран хавтгайн комплекс зургийг тоон хэлбэрт оруулан хэвлэлтэнд бэлтгэсэн байна.
    • “1:200,000-ны болон 1:50,000-ны масштабтай геологийн зургуудын иж бүрдэл зургуудын тоон загварыг бэлтгэх болон бүрдүүлэх аргачилсан заавар”-ыг гаргахад оролцсон.
    • ТӨВ АЗИ БОЛОН ЗЭРГЭЛДЭЭХ НУТГУУДЫН 1:2500000-НЫ МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН ЗУРГУУДЫН АТЛАСолон улсын төслийн Монголын талын компьютерч инженерээр ажиллаж  Монгол орны Геологийн зураг, Тектоникийн зураг, Ашигт малтмалын зураг, Эрчим хүчний түүхий эдийн зургуудыг тоон мэдээлэлд оруулан хийж гүйцэтгэсэн
    • Монгол орны Мезозой-Кайнозойн тектоник болон Монгол орны Мезазой-Кайнозойн ашигт малтмалын зургийг тоон хэлбэрт оруулан хэвлэлтэнд бэлтгэв
    • Монгол орны томоохон ашигт малтмалын орд, илрэлийн байршлын зургийг тоон хэлбэрт оруулан 1:1 000 000-ны масштабтай байрзүйн зурган дээр суурилуулан хэвлэлтэнд бэлтгэж гаргав
    • 2018 онд 1:1000000-ны масштабтай ашигт малтмалын шинэчлэсэн хувилбар болох Металл, металл бус, шатах ашигт малтмал гэсэн төрлүүдийг тоон мэдээлэлд оруулан хэвлэлтэнд бэлтгэв
    • Бүх төрлийн масштабын геологийн зургийг тоон мэдээлэлд оруулах нэгдсэн заавар дээр ажиллаж байна.

    Боловсрол:


    2001 онд МУИС Шатах ашигт малтмалын геологич мэргэжилээр төгссөн

    2019 онд  Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтэд геологийн зулаглалын чиглэлээр МЭРГЭШСЭН ГЕОЛОГИЧ