70181208, 70181447, 70181206
51263908, 51263910, 70181208
info@ngs.gov.mn

    Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангана.Монгол орны нутаг дэвсгэрт үе үеийн геологичдын хөдөлмөрийн үр шимээр бий болгосон судалгааны ажлын тайлан, мэдээ баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

    Н.Ичинноров (Ph.D)

    Н.Ичинноров (Ph.D)

    Нэр: Н.Ичинноров

    Албан тушаал: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Доктор, дэд профессор

    Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын гишүүн

    Хариуцсан чиглэл: Мезозой

    Цахилгаан шуудан:

    Оффис:

    Ажлын утас:

    БОЛОВСРОЛ

    • 2014  Улаанбаатарын Их Сургуулийн Биологийн тэнхим:  Дэд профессор
    • 2001 Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн геологийн факультет:
      • Геологи-минералогийн ухааны дэд эрдэмтний зэрэг (PhD)
    • 1982  Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн геологийн факультет: Дээд боловсрол
    АЖЛЫН ТУРШЛАГА

    Доктор, дэд профессор Н.Ичинноров нь 1982 оноос эхэлж геологийн байгууллагад тасралтгүй 39 жил ажилласан, үүнээс 19 жилийг геологийн лаборатори, үйлдвэрлэлийн байгууллагад  инженер, геологич, палеонтологичоор ажиллаж, сүүлийн 20 жилд  эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна.

    Геологи уул уурхайн яамны харьяа Геологийн Төв Лабораторид палеонтологич инженер (1982-1993), Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан (1993-1997), Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны (JICA) “ Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэн” төсөлд  геологич, палеонтологич (1994-1998), АМХЭГ-ын харьяа Геологийн Судалгааны Төвд геологич палеонтологич (1997-2001), ШУА-ийн Палеонтологийн төв, Палеонтологийн  хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, палеоботаникийн салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна (2001-одоог хүртэл).

    Н. Ичинноров нь судалгааны үр дүнгээр ганц сэдэвт бүтээл нэг, хамтарсан ном 8 болон 110 орчим өгүүлэл монгол, орос, англи хэл дээр дотоод гадаадын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна.

    Геологийн үйлдвэрлэлд ажиллаж байх хугацаандаа геологийн эрэл зураглалын экспедицүүдээс ирүүлсэн палеонтологийн дээжүүдэд тодорхойлолт шинжилгээ хийж, хурдсын насны үнэлгээг нарийвчлан гаргаж, үр дүнгүүдийг нь геологийн үйлдвэрлэлийн ангиудад шилжүүлж, монгол орны давхаргазүйн ангиллыг тодотгох, тогтооход нилээд үүрэг гүйцэтгэснээс гадна  “Монголын стратиграфийн толь”-ийг хийж гаргахад оролцсон нь одоо геологичдын гарын авлага болсон байна.

    2010 оноос хойш хийгдсэн Чандмань уул-50”, “Хайлааст-уул-50”, Норовлин-50”, “Галбын-говь-50”, “Сүүжийн-говь-50”, “Шүтээн-улаан-уул-50”, “Дөчгол-50”, Чулуунхороот-50”,  “Номгон-уул-50”,  “Баян-индэр-50”, “Цэн тогоруу” “Өлийн-овоо-50”, “Олонгол-50”, “Зангат-50”, “Гилбэнт-50”, “Цайлангийн-нуруу-50”, “Цахир-мушгай-50” зэрэг 35 гаруй  төслүүдийн зураглалын талбайд геологичидтой хамтарсан хээрийн судалгаа явуулж, судалгааны объект дээр зөвлөлгөө өгөх, санал солилцох, судалгаа  хийх, явцын мэдээлэл боловсруулах, мөн түүнчлэн, давхаргазүйн нэгжүүдийн ангиллын талаар суурин боловсруулалт-тайлан бичилтийн явцад зөвлөлгөө өгч, санал боловсруулах, мэдээлэл нэгтгэн боловсруулах, тайланд шүүмж, санал, зөвлөмж өгөх ажлуудыг гүйцэтгэдэг.

    2016-2018 онд УУХҮЯ-ны захиалгаар хэрэгжүүлсэн  “Монгол орны говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтүүд, түүний хамгаалалт” төслийн удирдагчаар  ажиллаж, Өмнөд Монголын бүсийн хэмжээнд палеозой, мезозой, кайнозойн давхаргазүйн судалгааг мэргэжлийн судлаачидтай  хамтран явуулж, мезозойн 16, кайнозойн  4 тулгуур зүсэлтүүдийг  нарийвчлан судлаж, орон нутаг, улсын хамгаалалтанд авах саналыг дэвшүүлж, дээрх тулгуур зүсэлтүүдийн талаарх бүрэн мэдээллээр ном гаргасан нь геологичид судлаачдын гарын авлага болсон. Мөн дээрх мезозой-кайнозойн 20 болон палеозойн 13 нийт 43 тулгуур зүсэлтийн мэдээллийн санг хариуцан үүсгэн хийсэн.

    Оролцон ажилласан болон удирдсан төслүүд  / сүүлийн 5 жилээр /

     

     

    Төслийн нэр

     

    Хугацаа

    Албан тушаал, хариуцаж байсан ажил
    1 “Монгол орны Говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтүүд, түүний хамгаалалт” 2016-2018 Төслийн удирдагч, Мезозойн хэсгийн ахлагч

    Мезозойн гол тулгуур зүсэлтүүдийн судалгааг явуулсан

    “Монгол орны доод цэрдийн нуурын хурдасын карбон изотопын судалгаа” 2014-2016 Төслийн монгол талын ахлагч.

    Доод цэрдийн хурдсын насны нарийвчилсан судалгаа

    2 “Монгол орны эртний амьтан, ургамал (палеонтологи, хөгжлийн онцлог, био давхаргазүй), 2014-2016 Төслийн гүйцэтгэгч.

    Мезозойн хурдас чулуулаг,  зүсэлтүүдийн судалгаа, тэдгээрт агуулагдаж буй ургамлын судалгаагаар стратиграфийн нарийвчилсан судалгаа явуулсан

    3 “Монгол орны эртний амьтан, ургамал” 2011-2013 Төслийн гүйцэтгэгч.

    Мезозойн хурдас чулуулаг,  зүсэлтүүдийн судалгаа, тэдгээрт агуулагдаж буй ургамлын судалгаагаар стратиграфийн нарийвчилсан судалгаа явуулсан

    4 “Exceptionally well-preserved fossil plant from the Late Jurassic and Early Cretaceous of Mongolia and China 2019-2021 Төслийн монгол талын ахлагч.

    Дээд юр-Доод цэрдийн хурдсын ургамлын судалгаа

    5 “Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын амьтан ургамал”/ангилал зүй, палеоэкологи, шат дараалсан хөгжил/ 2017-2019 Төслийн гүйцэтгэгч.

    Мезо-кайнозойн стратиграфи, палеонтологийн судалгааг явуулж, эртний газарзүйн орчныг сэргээн босгох, ангилалзүйг нарийвчлан тогтоож, судалгааны үр дүнг олон улсын хэвлэлд хэвлүүлж баталгаажуулсан.

    6 “Reconstructing high-resolution paleoclimatic changes from the Mongolian  Lake records” 2016-2018 Төслийн монгол талын ахлагч.

    Дөрөвдөгчийн нуурын ёроолын  хурдсын насны нарийвчилсан судалгаа

     

     

    7

    "Reconstructing high-resolution paleoclimatic and palynological changes from the Mongolian Lower Cretaceous deposits" 2019-2022 Төслийн монгол талын ахлагч.

    Доод цэрдийн хурдсын насны нарийвчилсан судалгаа

    8 Монгол орны мезозойн эртний ургамал ба нэн эртний бактер , тэдгээрийн палеоэкологи, геомикробиологийн онцлог, биостратиграфи 2020-2022

    Төслийн гүйцэтгэгч.

    Монгол орны өмнөд ба төвийн бүсийн мезозойн хурдсын давхаргазүйн ангиллын нарийвчлал хийх, эртний ургамлын судалгаанд тулгуурласан эртний орчин, палеонтологийн олдвор ба ашигт малтмалын уялдаа холбоо, гарал, үүсэл, палеогеодинамикийн нөхцөлийг тодорхойлох, онолын үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

    Ур чадвар:

    Монгол орны мезозойн давхаргазүйн судалгааг эртний амьтан,  ургамлын судалгаанд тулгуурлан явуулж, хурдсын насыг ангилах, нарийвчлан  тогтоох, бүс нутгийн регионал харьцуулалтыг нэгтгэн боловсруулалт хийх чадвартай. Монгол орны мезозойн нүүрс агуулсан хурдсуудын стратиграфи, биостратиграфийн нарийвчилсан судалгааг явуулж, давхаргазүйн насыг нарийвчлан тогтоох, шинэчлэн сайжруулах ажлуудыг хийсэн. Монгол-Япон, Монгол-Америк, Монгол-Австрийн  хамтарсан мезо-кайнозойн хурдас хуримтлал болон амьтан ургамлын судалгааны төслүүдийн монголын талын удирдагчаар 7 удаа  ажилласан ба одоо Монгол-Япон, Монгол-Америкийн хамтарсан мезозой болон дөрөвдөгчийн хурдас, палинологийн судалгааг явуулж байна.

    Гишүүнчлэл:

    • Мэргэжлийн холбооны гишүүнчлэл: МГУУМИ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн,
    • Монголын Стратиграфийн комиссын гишүүн
    • Монголын Геологийн холбооны гишүүн
    • Монголын геологич эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлийн гишүүн
    • Америкийн Палинологичдын Холбооны гишүүн  (1996- 2007),
    • Японы Палинологичдын Холбооны (2001- одоо) гишүүн
    Хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт /сүүлийн 5 жилийн байдлаар/:

    а.Мезозойн чиглэлээр:
    1. Fabiany Herrera,1, Andrew B. Leslie, Gongle Shi, Patrick Knopf, Niiden Ichinnorov, Masamichi Takahashi, Peter R. Crane and Patrick S. Herendeen (2016), “New fossil Pinaceae from the Early Cretaceous of Mongolia”.  Botany 94(9). DOI: 1139/cjb-2016-0042
    2. Н. Ичинноров, А.Эрдэнэ, С. Пүрэвсүрэн, Х.Баттөгс, Б.Энхмөнх2 Н. Одгэрэл, Хашаат цав нүүрсний ордын доод цэрдийн үр тоосонцрын судалгааны үр дүнгээс. //Палеонтологи сэтгүүл, № 2, х. 31-38.
    3. Ichinnorov Niiden, Christa-Ch. Hofmann, Hasegawa Hitoshi, Uranbileg Luvsantseden. 2016. Lower Cretaceous formations and palynology of the Matad area (Tamsag Basin), southeastern Mongolia. The Fourth International Symposium of International Geoscience Programme IGCP Project 608, Short Papers, Novosibirsk,p. 86-89.
    4. Uranbileg L, Ichinnorov,N, and Eviikhuu A. 2016.The Cretaceous flora of Mongolia and its paleoenvironment. The Fourth International Symposium of International Geoscience Programme IGCP Project 608, Short Papers, Novosibirsk,p. 72-74.
    5. Ando H, Hasegawa H, Ichinnorov,N., Hasebe N., Ohta T., Hasegawa T., Yamamoto M., Li G.B., Erdenetsogt B., and Heimhofer U. 2016. Chronostratigraphy of the Jurassic-Cretaceous lacustrine deposits in southeast Mongolia: Brief results of Japan-Mongolia joint research project. The Fourth International Symposium of International Geoscience Programme IGCP Project 608, Short Papers, Novosibirsk,p. 77-79.
    6. Ичинноров, Төмөрчөдөр, Отгонбаяр. 2016.Таацын голын районы доод цэрдийн үр тоосонцрын урьдчилсан судалгаанаас. // Палеонтологи сэтгүүл, № 2, х. 39-45
    7. Уранбилэг.Л, Ичинноров Н, Цолмон Г., Хүрэлбаатар С.2016. Монгол орны цэрдийн хурдсын насны үндэслэлд. . ГЕОЛОГИ, № 32, 140-144
    8. Purevsuren S, Ichinorov N, Nyamkhishig Ts, 2016,  “Jurassic palynology of the Bakhar locality” The international symposium “THE 70TH ANNIVERSARY OF MONGOLIAN PALEONTOLOGICAL EXPEDITION OF ACADEMY OF SCIENCES, USSR” abstract volume, p 40-41.
    9. Мөнхцэцэг О, Хасегава Х, Ичинноров Н., Бат-Өлзий Д, Наемура К. 2016. ШУТИС, Японы Нагояа Их Сургуультай магистрийн хээрийн судалгааг гурав дахь жилдээ хамтран зохион байгууллаа. ГЕОЛОГИ, № 32, 182-185
    10. Herrera F, Shi G, Knopf P, Leslie AB, Ichinnorov N, et al. (2017) Cupressaceae Conifers from the Early Cretaceous of Mongolia. Int J Plant Sci 178(1):19-41. DOI: 10.1086/689577
    11. Gongle Shi, Fabiany Herrera, Patrick S. Herendeen, Andrew B. Leslie, Niiden Ichinnorov, Masamichi Takahashi & Peter R. Crane  (2017) Leaves of Podozamites and Pseudotorellia from the Early Cretaceous of Mongolia: Stomatal patterns and implications for relationships. J Syst Paleontol, 10.1080/14772019.2016.1274343.
    12. Fabiany Herrera, Gongle Shi, Niiden Ichinnorov, Masamichi Takahashi, Eugenia V. Bugdaeva, Patrick S. Herendeen and Peter R. Crane. The presumed ginkgophyte Umaltolepis has seed-bearing structures resembling those of Peltaspermales and Umkomasiales. PNAS March 21, 2017 vol. 114 no. 12 E2385-E2391
    13. N. Ichinnorov, H., Hasegawa, H.Ando, N. Odgerel, A. Eviikhuu, G.Tsolmon. 2017. Lower Cretaceous formations and paleontology in Southeast Mongolia. Abstract of 10th InternationaL Symposium on Cretaceous system.
    14. Ichinnorov N., Eviikhuu A. , Gankhuyag Ch., Tsolmon G., Enkhtugs U.  “Lower Cretaceous spore-pollen from brown coal deposit, Erdenetsogt Govi, Southeast Mongolia”. Abstract,  P.92-93.
    15. Hitoshi Hasegawa,  Hisao Ando, Noriko Hasebe, Niiden Ichinnorov, Tohru Ohta, Takashi Hasegawa, Masanobu Yamamoto, Gang Li, Erdenetsogt Bat-Orshikh Ulrich Heimhofer, G. Enerel. “Depositional ages and characteristics of Middle-Upper Jurassic and Lower Cretaceous lacustrine deposits in southeastern Mongolia”,  Feb., 2018, Island Arc, DOI: 10.1111/iar.12243
    16. Hidekazu Yoshida1, Hitoshi Hasegawa, Sin-iti Sirono, Masayo Minami, Yoshihiro Asahara,Nagayoshi Katsuta, Ippei Maruyama, Shoji Nishimoto, Yasushi Yamaguchi, Niiden Ichinnorov, Richard Metcalfe. 2018.  “Carbonate origin of Fe‐oxide concretions on Earth and Mars”.
    17. Н. Ичинноров, Г. Цолмон , 2018. “Доод цэрдийн Талбулагийн нүүрсний ордын эртний ургамлын спор тоосонцрын судалгаа”, Хайгуулчин № 59, х.103-110
    18. Н.Одгэрэл, Г.Ганбаяр,  Н.Ичинноров, Ч.Төмөрчөдөр,2018. “Алтайн Өвөр говийн Бүгийн цавын хотгорын палинологийн судалгааны шинэ үр дүн”. Хайгуулчин № 59, х.114-125
    19. Ичинноров Н.Ариунчимэг Я., Гэрэлцэцэг Л., Уранбилэг бусад. 2019, “Монгол орны говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтүүд, түүний хамгаалалт” төслийн үр дүнгээр гарсан “Говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтүүд” гарын авлага-ном, 153х.
    20. Ичинноров Н.Ариунчимэг Я., Гэрэлцэцэг Л., Уранбилэг бусад. 2019, “Монгол орны говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтийн судалгаа, түүний хамгаалалт” төслийн үр дүнгээр гарсан “Монгол орны говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтийн судалгаа, түүний хамгаалалт” тайлан , 196х.
    21. Hitoshi Hasegawa, Nanase Noma, Nagayoshi Katsuta, Masafumi Murayama, Toru Tamura, Masami Izuho, Niiden Ichinnorov, Davaasuren Davaadorj, Miho Sasaoka, Noriko Hasebe, Masao Iwai, 2019. “Paleoenvironmental reconstruction of southwestern Mongolia during MIS 3: new evidence from lake sediment record. Abstract.
    22. Ичинноров Н. 2019. Палинокомплексы раннемеловых местонахождений Талбулаг и Матад,  Восточной Монголии. Проблемы Палеонтологи и Стратиграфии Монголии и сопредельных территорий. С.18-19
    23. Odgerel N., Ichinnorov N., Eviikhuu A., Tegshbayar B., 2019. Pollen and spores from the Lower Cretaceous of Central Mongolia and their Paleoclimatic significance. Open Journal of GEOLOGY. Vol.9,Number 10.p. 589-592.
    24. Гэрэлцэцэг Л., Уранбилэг Л., Ичинноров Н., Карасев Е. “Ископаемые растения Фанерозоя Монголии” //Труды СРМПЭ, посвященные к 50-летию СРМПЭ, 2019, Москва, ПИН РАН. Стр.151-164
    25. Barsbold R., Ariunchimeg Ya., Gereltsetseg L., Ichinnorov N., Khand Yo., Tsogtbaatar Ts., Uranbileg L. Paleontological Research of Mongolia //Хайгуулчин, 2019, № 61.
    26.  Fabiany Herrera, Gongle Shi, Chris Mays, Niiden Ichinnorov, Masamichi Takahashi, Joseph J. Bevitt, Patrick S. Herendeen, Peter R. Crane.2020. Reconstructing Krassilovia mongolica supports recognition of a new and unusual group of Mesozoic conifers. PLOS ONE 15(1). https://doi.org/10.1371/journal.pone.0226779.
     b.Кайнозойн чиглэлээр:

    Daxner-Höck, G., Badamgarav, D., Barsbold, R., Bayarmaa, B., Erbajeva, M., Göhlich, U. B., Harzhauser, M., Höck, V., Höck, E., Ichinnorov, N., Khand, Y., Lopez-Guerrero, P., Maridet, O., Neubauer, T., Oliver, A., Piller, W.E., Tsogtbaatar, K., & Ziegler, R. (2017). Oligocene Stratigraphy across the Eocene and Miocene boundaries in the Valley of Lakes (Mongolia). In G. Daxner-Höck and U. Göhlich (Eds.) The Valley of Lakes in Mongolia, a key area of Cenozoic mammal evolution and stratigraphy. Palaeobiodiversity and Palaeoenvironments, 97(1) Doi: 10.1007/s12549-016-0257-9.