70181208, 70181447, 70181206
51263908, 51263910, 70181208
info@ngs.gov.mn

    Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангана.Монгол орны нутаг дэвсгэрт үе үеийн геологичдын хөдөлмөрийн үр шимээр бий болгосон судалгааны ажлын тайлан, мэдээ баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх

    С.Хишигсүрэн (Ph.D)

    С.Хишигсүрэн (Ph.D)

    Нэр: С.Хишигсүрэн

    Албан тушаал: ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн тэнхимийн дэд профессор, доктор (PhD), | Геологи мэргэшлийн зөвлөх инженер

    Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын гишүүн

    Хариуцсан чиглэл: Геодинамик

    Цахилгаан шуудан: khishige@must.edu.mn

    Оффис:

    Ажлын утас:

    БОЛОВСРОЛ

    • 2012  Геологийн ухааны доктор (PhD) | ШУТИС
    • 1993-1995  Геологийн ШУ-ны магистр | Техникийн Их Сургууль (одоогийн ШУТИС)
    • 1984-1989  Ашигт малтмалын ордын эрэл зураглалын мэргэжлийн бакалавр | Политехникийн Дээд Сургууль (одоогийн ШУТИС)  
    АЖЛЫН ТУРШЛАГА

    2001-одоо:  Багш, ахлах багш, дэд профессор | ШУТИС, Геологи, уул уурхайн сургууль

    • Бакалаврын түвшинд заадаг хичээлүүд:
      • Ерөнхий геологи
      • Ерөнхий геологийн хээрийн танилцах дадлага
      • Геоморфологи, дөрөвдөгчийн геологи
      • Геодинамик
    • Магистрын түвшинд заадаг хичээлүүд:
      • Геодинамик ба Монголын геологи
      • Минералогийн судалгааны аргууд
      • Судалгааны семинар
    • Докторын түвшинд:
      • Төв Азийн геологи, геодинамик /1 жил/
    • Бакалавр, магистр, докторын ажил удирддаг.
    • Мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийдэг.
    • Мэргэжлийн ном, шинжлэх ухааны өгүүлэлд редакторладаг. Мэргэжлийн тайлан, төсөлд шинжээчээр ажилладаг.

    1992-2001 Лаборант, ассистент багш, багш (1995 оноос) | ТИС, Геологи уул уурхайн сургууль /одоогийн ШУТИС/

    • Бакалаврын түвшинд заадаг хичээлүүд:
      • Ерөнхий геологи
      • Ерөнхий геологийн хээрийн танилцах дадлага
      • Геологи-минералогийн үндэс
      • Геоморфологи, дөрөвдөгчийн геологи

    1989-1992 Инженер геологич | Эрэл Геофизикийн Цогцолбор Экспедиц

    1988  Техник геологич | Чойрын геологийн экспедиц

    ОРОЛЦСОН ТӨСӨЛ

    • 2019 - одоо Төслийн удирдагч | Тогтохыншил гүний магмын бүрдлийн гарал үүсэл, геодинамик орчин, зэсийн хүдэржилт
    • 2015 - одоо Судлаач | Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр (M-JEED)
    • 2019-2020  Ахлах геологич | Геомэдээлэл-2019
    • 2019-2020  Үндсэн судлаач | Нуурын бүсийн палеозойн магматизм, геодинамик хөгжил, ашигт малтмал
    • 2016-2020 Зөвлөх инженер | Цайлангийн нуруу талбайд 2016-2020 онуудад хийж гүйцэтгэсэн 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
    • 2017-2019 Зөвлөх инженер | Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017-2019 онд гүйцэтгэсэн геоэкологи, гидрогеологийн сэдэвчилсэн судалгааны ажил
    • 2015-2017 Төслийн удирдагч | Баянхонгорын Нарийн харын нурууны зэсийн хүдэржилтийн хэтийн төлөв
    • 2012-2014 Судлаач | Улаанбаатар орчмын хүрээлэгч орчны судалгаа
    • 2010-2011 Судлаач | A synthetic study on geological structure; mineral deposits; natural environment analyses; nurture of human resources; improvement of geological information in Mongolia (Ulaanbaatar)
    • 2004-2005 Хээрийн экспедицийг зохион байгуулагч | Geological and structural study in Govi-Altai and South Govi area. (Английн Лейстрийн Их Сургууль)
    • 2000 Судлаач | Sedimentological study in Mongolia. (Монгол-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг)
    • 1998-2000 Минералогич | “Цагаан дэлгэрийн 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
    • 1996-1997 Минералогич | Хэнтий аймгийн Дадалын 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
    • 1990-1991 Инженер геологич | Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийтийн алтны хүдрийн илрэлд 1990-1991 онд явуулсан 1:10000-ны масштабтай нарийвчилсан эрлийн ажил
    ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛ

    • Эрдэм шинжилгээний өгүүлэл (Гадаад, дотоодод хэвлүүлсэн) – 80
    • Ном, сурах бичиг, гарын авлага – 6
    • Зохиогчийн эрхийн гэрчилгээ - 7
    • Үйлдвэрлэлийн ба сэдэвчилсэн судалгааны тайлан – 4
    • Редакторласан ном – 4
    • Хэлэлцүүлсэн аман ба ханын илтгэл – 20
    • Үйлдвэрлэлийн төсөл - 1