Үндэсний геологийн алба Мэдээ Хэвлэлийн мэдээ ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АХМАДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Хэвлэлийн мэдээ

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АХМАДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” болон “Геологи, уул уурхайн салбарын ахмадын холбоо” нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарын хөгжилд ахмад настнуудын оролцоог нэмэгдүүлэх, салбарт ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, геологи, уул уурхайн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, боловсролыг хөгжүүлэх, олон нийтэд эрдэс баялгийн салбарын онцлогийг сурталчлан таниулах, шинэ техник, технологийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, хамтын үйл ажиллагааг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгууллаа.

            Энэхүү санамж бичгийн хүрээнд Геологи, уул уурхайн салбарын ахмадын холбооны дэргэдэх “Эрдэмтэн-Мэргэдийн зөвлөл”-ийг түшиглэн Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн хүрээнд талууд доорх хамтарсан ажлуудыг хэрэгжүүлнэ.             Үүнд: Геологи, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын бичиг баримтад санал боловсруулах, нутаг дэвсгэрийн геологийн судалгааны ажилд залуу геологичдыг дэмжих үүднээс ахмад геологичдыг татан оролцуулах, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамтарч оролцох, дэмжлэг үзүүлэх, салбарыг олон нийтэд сурталчлан таниулах тэднийг соён гэгээрүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлуудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.

Exit mobile version