2024-11-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Үндсэн үйл ажиллагаа

Чиг үүрэг:

  • Газрын хэвлийн тухай хууль:
    4.2, 6.3, 10.1, 12, 20.2, 22.1, 23, 41.2, 43.1, 43.2, 45, 46, 47, 48, 51, 52.1, 53.2, 54
  • Ашигт малтмалын тухай хууль:
    11` Үндэсний геологийн албаны чиг үүрэг, 16

Эрхэм зорилго:

Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээллээр дамжуулан үндэсний тогтвортой хөгжлийг хангана.

Алсын хараа:

Газрын хэвлийн судалгаанаас эрүүл, аюулгүй, хангалуун амьдралыг цогцлооно.

Үйл ажиллагааны зорилт:

Үндэсний геологийн алба нь эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах, байгууллагын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг оновчтой удирдах, тайлагнах, албаны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд байгуулагдах гэрээ, хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах, сурталчлах, хяналт-шинжилгээ үнэлгээний асуудлыг эрхлэх, гадаад орнууд олон улсын геологийн алба байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Геологи, тектоник, стратиграфи, магматизм, тандан судлал, геоэкологи, гидрогеологи, грунт-геотехник, гео-гамшиг гэх зэрэг төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны ажлын санал боловсруулах, судалгаа-шинжилгээ хийх, бүтээл хэвлүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр явуулах төслийг удирдан чиглүүлэх, геологийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын санал зөвлөмж боловсруулах.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд үнэт, өнгөт, хар, ховор, холимог металл, металл бус, шатах болон энергийн түүхий эд зэрэг төрөл бүрийн ашигт
малтмалын чиглэлээр суурь судалгааны ажлыг төлөвлөх, эрхлэх, минерагений судалгаа, шинжилгээ хийх бүх шатны эрлийн ажлыг гүйцэтгэж эрдэс баялгийн хэтийн төлөвийг тодорхойлох, геологи-үйлдвэрлэлийн төлөвлөлт, бүтээл хэвлүүлэх, бусад төсөл гүйцэтгэгчийг удирдлагаар хангах, эрдэс баялгийн бодлогын санал, зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх. нөөцийн тэнцэл гаргах.

Суурь болон сэдэвчилсэн судалгааны ажлуудын төлөвлөлтийг эдийн засгийн үндэслэлтэй хийх нөхцлийг бүрдүүлж үнэлгээний суурь
түвшинг тогтоох, геологи-эдийн засгийн үнэлгээ, харьцуулсан судалгааг явуулж, тогтмол шинэчлэн боловсруулах.

Геологи, эрдэс баялгийн салбарын мэдээллийн төрөлжсөн, нэгдсэн сан бүрдүүлэх баяжуулах, боловсруулах, хэрэглэгчийг хуулиар хориглоогүй мэдээллээр хангах.

Геологи, эрдэс баялгийн салбарын хэвлэмэл болон цахим баримт материалыг Газрын хэвлийн тухай хууль, Архивын тухай хуулийн дагуу хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх, ашиглах, нэгдсэн тайлан мэдээлэл гаргах.