2024-07-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Өргөдөл гомдол хүлээн авах

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь амаар болон бичгээр, цахим хэлбэрээр өргөдөл, гомдол, санал ирүүлж болно.

Цахим шуудангаар нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу! Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай бичихээс гадна өргөдөл гомдол, гаргагчийн овог, нэр, гарын үсэг, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бичсэн байх шаардлагатайг анхаарна уу. Харин хамтран өргөдөл, гомдол гаргаж байгаа тохиолдолд хүн бүр тус тусын гарын үсгийг зурсан байна.

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

  • Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  • Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

  • Өргөдөл, гомдлын бүртгэл болон зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
  • Өргөдөлд заасан асуудлыг  судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  • “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс  хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
  • Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

Цагийн хуваарь:  08:30 – 17:30  (12:30 – 13:30 Цайны цаг)

Архив бичиг хэргийн ажилтан: Х.Ариунбаяр

Цахим хаяг: info@ngs.gov.mn

Утас: 976-70181208

Шуудангийн хаяг: Монгол шуудан 37-р салбар Үндэсний геологийн алба