“Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хамгаалах төслүүд 2024 онд харьцангуй олон байгаатай холбогдуулан Үндэсний Геологийн албанаас чиглэл өгсний дагуу Монголын Стратиграфийн Комисс нь төслийн үр дүнгийн тайланд өгсөн санал, зөвлөмжийн засвар, тайлбар бэлэн болсон даруйд бусад төслийг хүлээлгүй хуралдах зохион байгуулалт хийж байна.
Монголын Стратиграфийн Комиссоос “Шивээт-50”, “Ширээт уул-50”, “Борзонгийн говь-50”, “Улаангом-50” төслүүдийн үр дүнгийн тайланд дүгнэлт гаргах хурал 2024 оны 3-р сарын 15-ний өдрийн 10 цагт ҮГА-ны Геологийн баримтын төв архив буюу фондын уншлагын танхимд болно. Тухайн төслүүд холбогдох санал, зөвлөмжид хариулсан засвар, тайлбарын товч танилцуулга бэлдэж ирэхийг анхаарна уу.
Бусад төсөл хэрэгжүүлэгч нарт: Үр дүнгийн тайлангаа боловсруулж дууссан төслүүд МСК-д хүсэлтээ яаралтай гаргаж, шаардлага хангасан материалаа ирүүлснээр МСК-д хандсан хугацааг тооцож эхлэх бөгөөд үүнээс хойш 14 хоногт багтаан санал зөвлөмж гаргаж, хуралдах боломжтой.