Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн “Ногоон хот-Иргэдийн оролцоо” 2024-оны хаврын улирлын мод тарих, арчлах арга хэмжээг Үндэсний геологийн алба дэмжин оролцлоо.