Үндэсний геологийн алба Мэдээ Мэдээ Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Үндэсний геологийн албаны 3 албан хаагч төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн, Төрийн албаны дүгнэлтийн дагуу томилогдож төрийн албан хаагчийн батламжаа гардан авсан А.Амаржаргал, М.Байгалмаа, Э.Жавзанпагам нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Exit mobile version