Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Канадын геологийн албаны төлөөлөгчидтэй уулзаж хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
Уулзалтын үр дүнд талууд байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2024-2026 онуудад агаарын геофизик, гидрогеологи, цэвдэг судлал, ашигт малтмалын ордын 3 хэмжээст зураглал зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Албан томилолтын үеэр ҮГА-ны төлөөлөгчид Канадын геологийн албаны чулуун дээжийн сан, Сандер геофизикийн компанийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан.
Уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх М.Батхуяг оролцсон болно.