Үндэсний геологийн алба Мэдээ Зар Геологи-85 Ажил мэргэжлийн уралдааны зар
Зар Мэдээ

Геологи-85 Ажил мэргэжлийн уралдааны зар

Монгол улсад Геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дах Оросын булагт 2024 оны 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажлын хэсэг шийдвэрлэв.

Ажил мэргэжлийн уралдаан нь Геологийн зураглал, Ерөнхий эрэл, Геофизикийн хээрийн судалгаа болон тодорхой хэмжээний онол-практикийн асуулт, хариулт хэлбэрээр зохион байгуулагдах тул арга хэмжээнд оролцох хүсэлтэй геологи, геофизикийн болон бусад аж ахуйн нэгж, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудын хүсэлт, оролцох багийн мэдүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны дотор тус албаны холбогдох нэгжид яаралтай ирүүлнэ үү.

Зохиох байгуулах комисс. Холбоо барих нэгж, мэргэжилтэн: Үндэсний Геологийн албаны Геологи судалгааны хэлтэс мэргэжилтэн Х.Ганхуяг Утас: 70171048, 99139223

Exit mobile version