Үндэсний геологийн алба Мэдээ Мэдээ Геологичдын ажил мэргэжлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Геологичдын ажил мэргэжлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсад Геологийн Алба үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг᠌  09-сарын 27-ноос 09-р сарын 30-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Оросын булаг хэмээх газар амжилттай зохион байгууллаа.

Уралдааныг нээж Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр , Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх  Л.Чой-Иш, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Д.Болд нар үг хэллээ.

Тус уралдаанд нийт 21 байгууллагын 150 орчим албан хаагчид оролцож мэргэжлийн ур чадвараа сорьсноос

Геологийн зураглалын төрөлд

1-р байр Д.Өгөөдэй ахлагчтай Алтайн чанад минералс ХХК,

2-р байранд Н.Оюунгэрэл ахлагчтай ГСШТөв,

3-р байранд Ч.Мөнхнасан ахлагчтай Гео Эрин ХХК

Шилдэг залуу геологичоор Г.Алтансоёмбо / БАСИС ХХК /

Эрлийн төрөлд

1-р байр Б.Өсөх-Эрдэнэ ахлагчтай ГСШТөв ,

2-р байранд Д.Даваасүх ахлагчтай Басис ХХК,

3-р байранд О.Хишигболд ахлагчтай Баялаг дата минералс ХХК

Эрлийн шилдэг залуу геологичоор Б.Өсөх-Эрдэнэ  /ГСШТөв/

Геофизикийн төрөлд

1-р байр Ч.Энхсайхан ахлагчтай Гео орон ХХК,

2-р байранд М.Батсуурь ахлагчтай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,

3-р байранд Л.Гантөмөр ахлагчтай Блэк сэнд минералс ХХК

Шилдэг залуу геофизикч М.Дорждаваа /Одон орон геофизикийн хүрээлэн/

Спортын тэмцээний төрөлд:

Сагсан бөмбөг: 1-р байр ГСШТөв, 2-р байранд Эрээн чулуу ХХК, 3-р байранд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Гар бөмбөг: 1-р байр Одон орон геофизикийн хүрээлэн, 2-р байранд Басис ХХК, 3-р байранд Эрээн чулуу ХХК

Шатар: 1-р байр Ц.Дашдорж (Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ), 2-р байр Б.Мөнхсүх (Эрээн чулуу ХХК), 3-р байр Д.Батцэнд (Монгол алт ХХК)

Үндэсний бөх: Түрүү байранд Э.Анхбаяр (Эрээн чулуу ХХК), Үзүүрлэсэн: М.Уранбаяр (Басис ХХК)

тус тус амжилттай оролцсон байна.

Нийт тэмцээнд оролцсон баг хамт олон болон зочдодоо цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Exit mobile version