Үндэсний геологийн алба Мэдээ Мэдээ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГЕОЛОГИЙН АЛБА ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Мэдээ Хэвлэлийн мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГЕОЛОГИЙН АЛБА ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Геологийн албаны дэд ерөнхийлөгч Сю Сюэ И нар “Mining Week & Mine Pro-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр хамтын ажиллагааны санамж бичигт 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, БНХАУ-ын талаас Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Хятадын Геологийн албаны дэд ерөнхийлөгч Сю Сюэ И, Хятадын Геологийн албаны Шинжлэх ухаан, технологи болон олон улсын хамтын ажиллагааны газрын дэд захирал Жэн Сюнвэй, Хятадын Геологийн албаны Шинжлэх ухаан, технологи болон олон улсын хамтын ажиллагааны газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Вэй, Хятадын Геологийн албаны Шэньян төвийн захирал Жиа Вэйгуан, Хятадын Геологийн албаны Шэньян төвийн Хойд Зүүн Азийн хэлтсийн дарга Жоу Юнхэн, Хятадын Геологийн албаны Шэньян төвийн Хойд Зүүн Азийн хэлтсийн төслийн удирдагч У Таотао зэрэг албаны хүмүүс байлцав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талуудын хамтарсан төслийг хэрэгжүүлэх; харилцан сонирхсон бие даасан судалгааны чиглэлээр хамтран ажиллах, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн харилцан айлчлал хийх; шинжлэх ухаан, техникийн мэдээлэл солилцох; хамтарсан төсөлд оролцох замаар бие даасан эрдэмтдийг бэлтгэх; симпозиум, хурал, зөвлөгөөн, лекцийг хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.

Exit mobile version