Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх Геологи, газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын ажлын хэсгийн техникийн хуралдаан зохион байгуулагдаж байна.
Монголын талаас “Хилийн бүсийн дагуух геохимийн 1:1 000 000-ын масштабтай нэгдсэн зураг зохиох” төслийн ахлагч доктор (Ph.D) А.Готовсүрэн, Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдэх геохимийн судалгааны төслийн удирдагч, доктор (Ph.D) А.Баясгалан, Улсын геологийн зургийн редакцийн зөвлөлийн дарга доктор (Ph.D) Г.Дэжидмаа, Монголын стратиграфийн комиссийн дарга доктор (Sc.D) Я.Ариунчимэг, Монголын стратиграфийн комиссийн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц.Наранцэцэг нар, Оросын талаас Оросын холбооны улсын “Ховор элементийн минералоги, геохими хүрээлэн (ИМГРЭ)”–ийн ерөнхий захирал Спиридонов Игорь Геннадьевич, “ВИМС”-ийн ерөнхий захирлын орлогч Козловский Дмитрий Сергеевич нар болон албаны бусад хүмүүс цахимаар оролцож байна. Уулзалтаар Орос–Монголын хилийн бүсийн геохими, геологийн 1:1 000 000 масштабтай нэгдмэл зураг зохиох асуудлуудыг хэлэлцэж байна.
