Үндэсний геологийн алба Мэдээ Мэдээ ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Мэдээ

ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“Геофизикийн судалгаа ба геологийн зураглал” сэдэвт мэргэжлийн сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 10-наас 19-ний өдрүүдэд Үндэсний Геологийн Алба, “Икскалибур Авэйшн Австрали” ХХК, “Геологийн Судалгаа Шинжилгээний Төв” ТӨҮГ, Тригтек ХХК, Канадын Геологийн Алба, Монголын Геофизикчдын Холбоо болон Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл ТББ-ууд хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтад геофизикч, геологич болон холбогдох мэргэжлийн нийт 64 хүн хамрагдаж, 10 хоногийн хугацаанд Икскалибур Авэйшн Австрали ХХК, Тригтек ХХК, Канадын Геологийн Албаны мэргэжилтнүүдээс онол, арга зүй, дадлага ажлын туршлага судлан, сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалтын зорилго нь Монгол Улсын геологич, геофизикч болон судлаачдад орчин үеийн геофизикийн судалгааны онол, арга зүй, хэрэглээг системтэйгээр эзэмшүүлэх, агаарын болон газрын геофизикийн өгөгдлийн боловсруулалт, тайлал, загварчлалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэв.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Олон нийттэй харилцах ажилтан Г.Золжаргал
Утас: 70181213
Цахим хаяг: g.zoljargal@ngs.gov.mn

Exit mobile version