Ирж буй шинэ оны босгон дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албатай хамтран ажилладаг эрхэм харилцагч төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, мэргэжил нэгт нөхөд, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнгөрч буй онд бид бүхэн Геологийн судалгаа, Мэдээллийн ил тод байдал, Олон улсын хамтын үйл ажиллагаа, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд бодит ахиц дэвшил гаргаж үр бүтээлтэй ажиллаа.
Ирж буй шинэ он та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, тогтвортой хөгжил, шинэ боломж, сайн сайхан бүхнийг авчрах болтугай.
Аз жаргал, амжилтаар дүүрэн шинэ он айсуй.
Хүндэтгэсэн,
Н. Мөнхбилэг
Үндэсний геологийн албаны дарга

