“Mining Week & MinePro 2026” олон улсын чуулган, үзэсгэлэнгийн үндсэн танхимд Үндэсний геологийн алба үзэсгэлэнгийн талбай гарган оролцож байна.
Үзэсгэлэнгийн талбайд:
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлуудын тухай, түүний үр дүнд үүссэн геологийн бүх шатны судалгааны явц үр дүнтэй танилцах боломжтой юм.
Мөн чуулганы үеэр Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн мэдээлэл, технологийн төвийн дарга Ц.Минжинсор “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл Үндэсний геологийн албаны өргөжсөн чиг үүрэг” сэдвээр илтгэл тавьж байна.
“MINING WEEK & MINEPRO 2026” олон улсын чуулган, үзэсгэлэнд оролцож байгаа та бүхнийг Үндэсний геологийн албаны үзэсгэлэнгийн талбайд хүрэлцэн ирж, геологийн мэдээлэл, судалгааны ажилтай танилцахыг урьж байна.
