Үндэсний геологийн алба Мэдээ Мэдээ УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Мэдээ Хэвлэлийн мэдээ

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Бүгд Найрамдах Улс тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт ойн баярыг тохиолдуулан Үндэсний геологийн албаны албан хаагч О.Бурмаа, Б.Батлхагва, Т.Шихихутаг нар Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, үнэнч шударгаар ажиллахаа баталгаажууллаа.
Ёслолын ажиллагааны үеэр Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ:
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөнө гэдэг нь зөвхөн хуулиар хүлээсэн ёслол төдий бус, эх орон, ард түмнийхээ өмнө үнэнч шударга, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахаа илэрхийлж буй итгэл зүтгэлийн илэрхийлэл юм.
Ялангуяа манай салбарын хувьд Монгол орныхоо эрдэс баялгийн сан хөмрөгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, геологийн суурь судалгааг хөгжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх стратегийн чухал үүрэг ноогддог билээ. Та бүхний мэдлэг боловсрол, ур чадвар, санаачилга бүхэн Үндэсний геологийн албаны бодлого, үйл ажиллагааг улам бүр бэхжүүлж, салбарынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан журмын дагуу төрийн сүлдэндээ ёслол төгөлдөр тангараг өргөсөн эрхэм албан хаагчдадаа баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөн, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Төрийн сүлд өршөөг! Тангараг бат оршиг!

Exit mobile version