Үндэсний геологийн алба Мэдээ Хамтын ажиллагаа CCOP-ын 78-р ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө
Хамтын ажиллагаа

CCOP-ын 78-р ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө

Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны 78-р ээлжит хурал 2022-05-30-наас 2022-06-02-ны хооронд манай улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус хороонд Азийн 16 улс гишүүн орноор багтдаг ба дэмжин ажиллагч 14 орон байдаг. Байгууллагын үндсэн чиг үүрэг нь Геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллага юм. Манай улс 2018 онд CCOP-д гишүүн орноор элсэж байсан.
Энэ удаагийн ээлжит хурлыг зохион байгуулахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын геологийн холбоо, Монголын геохимичдын холбоо, Геологич эмэгтэйчүүдийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Алтайн хар азарга ХХК, Жейд Газ ХХК, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар-ын хамт олонд талархал илэрхийлье.

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА

Exit mobile version