Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх “1:50000″-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 6, Ашигт малтмалын хэтийн төлөв, эрэл үнэлгээний ажлын 2, геологийн сэдэвчилсэн судалгааны 1, нийт 9 төсөлд гүйцэтгэгчээр сонгон шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний урьдчилсан хэлцлийг 2022-оны 6-р сарын 7-9-ны өдрүүдэд хийж 2022-06-10-ны өдөр гэрээг байгуулав.