“Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий геологич, Ерөнхий инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад таныг урьж байна.
Ерөнхий геологич, Ерөнхий инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба эхний шатад оролцох иргэд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт /диплом/-ыг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт)
- Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл болон өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (битүүмжилсэн байх)
- Нийгмийн даатгалын лавлагаа (гадаадад ажиллаж байсан тохиолдолд түүнийг гэрчлэх баримт)
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг (1 хувь анкет дээр наагдсан байх)
- Урьд нь хамтран ажиллаж байсан, таны мэдлэг, ур чадваруудыг тодорхойлох боломжтой салбарын 4 мэргэжилтний нэр, албан тушаал, холбоо барих хаяг, электрон шуудангийн хаяг
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
- Шүүхээр ял шийтгүүлсэн эсэх тухай тодорхойлолт
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатанд ярилцлагад орно.
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэд холбогдох материалыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын 310 тоот өрөөнд өөрийн биеэр авчирна уу.