Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Төрийн худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр 2021 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллийг өгч оролцоно.
Иймд та бүхнийг төрийн болон орон нутгийн өмчийн харъяа байгууллагуудад мэдээлэл өгч оролцоог бүрэн хэмжээнд хангуулах талаар хамтран ажиллах саналыг хүргүүлж байна.
Уг үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд танай талаас хариуцаж оролцох ажилтны нэр, холбогдох утас, хаягийг oyunerdene@sme.gov.mn ирүүлнэ үү.
Үзэсгэлэнгийн талаар доорх хаягаар орж танилцана уу.
http://www.expomongolia.org/tenderexpo/