Үндэсний геологийн алба Мэдээ Зар Mongolian Mining Week 2023 арга хэмжээ болно
Зар Мэдээ

Mongolian Mining Week 2023 арга хэмжээ болно

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг 2023 оны аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь хариуцлагатай уул уурхайг дэмжих, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Улсын төсвийн болон хувийн хөрөнгийн геологи, хайгуул судалгааны ажлыг тогтмолжуулах, үр дүнг нутгийн ард иргэдэд танилцуулж хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

“Mongolian Mining week 2023” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан салбарын бодлогын шинэчлэлийн ажлууд, хөрөнгө оруулалтын орчны шинэтгэл зэрэг сэдвээр өргөн хүрээнд хэлэлцэх юм.

Чуулга уулзалтын хөтөлбөр, явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.miningweek.mn сайтаас хүлээн авч үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА

Exit mobile version