Үндэсний геологийн албаны даргын 2021-оны 05-р сарын 10 өдрийн А/26 тушаалаар Монгол улсын хилээр геологи, эрдэс баялгийн суурь болон сэдэвчилсэн судалгааны дээж (сорьц) нэвтрүүлэхэд тодорхойлолт олгох заавар батлагдлаа. Хилээр дээж нэвтрүүлэхээр зэхэж буй эрдэмтэн судлаачид маань зааврын хүрээнд мэдээллээ бүрдүүлэн бидэнд хандаарай. Судалгаа, шинжилгээний их үйлсэд нь өндөр амжилт хүсье.