Мерит төслөөс зохион байгуулж буй “Цагийн менежментээс сонголтын менежмент руу” цахим сургалт
2021-05-27-ны өдөр цахимаар болж өнгөрлөө. Сургалтанд Үндэсний геологийн албаны нийт албан хаагчид оролцлоо.
Сургалтын зорилго:
Албан хаагчид цагийн менежментийн уламжлалт болон өнөөгийн арга барилын
талаар судалж, дараах чиглэлээр мэдлэг ойлголтоо бататгана:
- Ажлын эрэмбэ тогтоох нь
- Анхаарал төвлөрөлтөө удирдах нь
- Хурал, уулзалтыг үр дүнтэй хийх нь