2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

“Жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997-оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд жендерийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя-өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан доор тэмдэглэж байгаа бөгөөд тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.