2024-11-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Үндэсний геологийн алба нь Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Польш улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Австрали, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын геологи судалгааны чиглэлийн ижил төрлийн байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг эхлүүлэн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)

  • 2024 онд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдах Олон улсын 37 дугаар геологийн конгрессын хээрийн ажлыг Монголд зохион байгуулах ажил
  • КИГАМ-ын дэргэдэх UST (Шинжлэх ухаан, технологийн их сургууль) -д ҮГА-наас тодорхойлсон мэргэжилтнүүдийг магистр болон докторын зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцуулах
  • Газрын ховрын чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийх талаар хэлэлцлийн түвшинд
  • Төмөр замын трассын ирээдүйн стратегийг төлөвлөх ажлын хүрээнд тодорхой бүс нутгийн ашигт малтмалын нөөц, хэтийн төлөвийг судлах төсөл

Польшийн геологийн хүрээлэн

  • Хамтарсан вольфрам, молибденийн тойм судалгааны ажил Польшийн геологийн хүрээлэнгийн 100% хөрөнгө оруулалттайгаар хийхээр гүйцэтгэлийн гэрээг боловсруулж байна.

Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн
(BGR)

Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ төслийн хүрээнд:

  • Зургийн нэгдсэн стандарт боловсруулах
  • Геологийн зургийн өгөгдөл сайжруулалт
  • Орон зайн өгөгдлийн сангийн схемийг хөгжүүлэх
  • Одоо ашиглагдаж буй 1:200 000-н масштабтай зургийн орон зайн өгөгдлийн сан болон тэдгээрийг нэгтгэх ажлын судалгаа