Page 5 - Q_Гарын авлага
P. 5

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл








                                                ӨМНӨХ ҮГ

                   Монгол ын стратиграфийн комиссоос гаргадаг энэхүү ээлжит бүтээлээр
               дөрөвдөгчийн хурдсын ангилал, индекс, гарал үүслийн тэмдэглэгээг,
               дөрөвдөгчийн хурдсын стратиграфийн нэршил, Олон улс болон Монгол
               улсад мөрдөгдөж ирсэн ангилал, индекс, тэмдэглэгээ, тэдгээрийг юникод
               стандартын хөрвүүлэг ашиглан бичих зааврын хамт хүргэж байна.

                   Хэдийгээр Монгол орны хэмжээнд явагдаж буй геологийн төрөл
               бүрийн судалгаа болон янз бүрийн масштабын зураглалын ажилд Олон
               Улсын ангилалд нийцүүлэн боловсруулсан дөрөвдөгчийн хурдсын
               ангилал, индексүүдийг хэрэглэж ирсэн боловч "Монгол Улсын 1:200000
               масштабын номенклатурын хавтгайн "Улсын Геологийн Иж бүрдэл зураг
               [УГЗ]” зохиох, хэвлэлтэд бэлтгэх заавар” (Дэжидмаа, 2003) болон "Монгол
               Улсыннутагдэвсгэрийнхэмжээнд 1:50000 масштабынгеологийнзураглал,
               ерөнхий эрлийн ажлыг хийх заавар, тавих шаардлага” (Дэлгэрцогт нар.,
               2009) зэрэг үндсэн баримт бичгүүдэд дөрөвдөгчийн хурдсын ангилал,
               индекс ба гарал үүслийн тэмдэглэгээг ялгаатай байдлаар өгсөн зэрэг
               нь тэдгээрийг нэг мөр болгон геологичдод дагаж мөрдүүлэх зайлшгүй
               шаардлагыг бий болгосон юм.

                   Дөрөвдөгчийн хурдсын шинэ ангилал, индекс, гарал үүслийн
               тэмдэглэгээг бүх төрлийн геологийн судалгаа, хайгуулын ажил гүйцэтгэж
               байгааажахуйннэгжүүдийнүйл ажиллагаанддагажмөрдүүлэх, геологийн
               зурагт тэмдэглэх индекс, тэмдэглэгээг үйлдвэрлэлд нэвтруүлэх нь чухал
               тул геологичид та бүхний судалгааны ажилд байнга хэрэглэгдэх гарын
               авлага болно гэж найдаж байна.



                     Үндэсний геологийн албаны дарга —О.Чулуун /РЪВ/
   1   2   3   4   5   6   7   8   9   10