Page 9 - Q_Гарын авлага
P. 9

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                 Зесйоп) сапропелийн маркер "е” үе ба түүнийг хучсан аргиллитийн үений
                 заагт 1.8 с.ж.-ээр тогтоон "Глобал стратотип хилийн цэг" (С88Р-С1оЬа1
                 Воипбагу 51га1:о1уре зесЬоп & Рот1)-ээр баталгаажуулсан юм (СИЬЬагс! е!
                 а1., 2008). Уг хил зааг соронзон стратиграфийн Матуяма хроны Олдувай
                 дэд хроны заагийн дээхэн талд, калабр (Са!аЬпап) стейжийн доод хил
                 заагаар тодорхойлогдоно (Зураг 1).






















                      Зураг 1. Италийн Калабр дахь Врика тулгуур зүсэлт (СйэЬагс! еГ а1., 2008)
                    Австралийн Кайрнс хотод 2007 онд зохион байгуулагдсан Олон Улсын
                 Дөрөвдөгчийн Холбооны (ИЧрЫА) 17-р конгрессоор өмнө тогтоосон
                 1.8 с.ж.-ийн дөрөвдөгчийн доод хил заагийг доошлуулан эх газрын
                 томоохон хэмжээний мөстлөг эхэлсэн 2.55 с.ж.-ээр (СИа, 2008) буюу
                 өмнө нь плиоценд хамаарагдаж байсан гелас (Се1а81ап зЬаде) стейжийн
                 доод заагаар тогтоохыг зүйтэй гэж үзсэн нь Олон Улсын Стратиграфийн
                 Комиссоор дэмжигдэж 2009 онд Олон Улсын Геологийн Холбоо албан ёсоор
                 баталгаажуулжээ (С1ЬЬагс1 е! а1., 2009). Уг хил заагийг Сицилийн Монте сан
                 никола тулгуур зүсэлтэд 2.588 с.ж.-ээр нас нь тогтоогдсон сапропелийн
                 (МРК8 250) үеийг хучсан шохойлог үений доод заагаар тогтоож 'Тлобал
                 стратотип хилийн цэг" (С85Р-С1оЬа1 Воипбагу 81га1:о1уре зесйоп & Ро1п1)-
                 ээр баталгаажуулжээ. Тус хил зааг Тэнгисийн Изотопын Шаталбарын
                 (М15) 2.59 с.ж-ийн настай дүйцдэг 103-р үений доод талд байрлахын
                 зэрэгцээ, мөн 2.59 с.ж.-ээр зааг нь тогтоогдсон соронзон стратиграфийн
                 Гаус ба Матуяма хроны хил заагтай давхцаж байгаа нь дөрөвдөгч галавын
                 доод хил заагийг маш нарийн тогтоосныг харуулдаг (Зураг 2).

                 1.2.   Дотоод ангилал. Дөрөвдөгчийн галав 2.588 с.ж.-ээс өнөө үе хүртэлх
                 хугацааг хамарсан хроностратиграфийн албан ёсны нэгж бөгөөд дотроо
                 плейстоцен ба голоцен хэмээх хоёр сери буюу галчинд хуваагддаг.
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14