Page 14 - Q_Гарын авлага
P. 14

ЦУВРАЛ 5


                                                                                                           2.  ДӨРӨВДӨГЧИЙН ОЛОН УЛСЫН ИНДЕКС БА ТЭМДЭГЛЭГЭЭ
                                                                                                           Олон Улсын Стратиграфийн Комиссоос гаргасан индексийн дагуу
                                                                                                        дөрөвдөгчийн системийн плейстоценыг Ц1, голоценыг Ц2, харин
                                                                                                        плейстоцены гелас, калабр, ион ба тарант стейжүүдийг ц1, ц2, цЗ ба
                                                                                                        ц4 хэмээн тус тус тэмдэглэдэг байна (Зураг 6а). Харин хөрш зэргэлдээ
                                                                                                        ОХУ Хятад болон АНУ зэрэг гадаадын улс орнуудын судалгаанаас авч
                                                                                                        үзэхэд дөрөвдөгчийн хурдсын ангилалдаа Олон Улсын Стратиграфийн
                                                                                                        Комиссоос гаргасан нэгдсэн ангиллыг (плейстоцен - Ск, голоцен - (у
                                                                                                        баримталдаг бөгөөд харин улс, муж, бүс нутаг, дүүргийн зэрэг янз бүрийн
                                                                                                        масштабын геологийн зургуудад насны болон гарал үүслийн хувьд
                                                                                                       ялгаатай хурдсуудыг төрөл бүрийн индексүүд ашиглан зурагладаг байна.
                                                                                                       Жишээ болгож олон улсын ба ОХУ-ын дөрөвдөгчийн хурдсын ангилал
                                                                                                        индексүүдийг доор үзүүлэв (Зураг 6).

                                                                                                        а)
                                                                                                                                        Индекс
                                                                                                                 Сери   Стейж
                                                                                                                (Галчин)  (Зуун)
                                                                                                                Голоцен                  Чг
                                                                                                                         Тарант       М4
                                                                                                                              0.126
                                                                                                                         Ион          дз
                                                                                                               Плейстоцен     0.781      01
                                                                                                                         Калабр
                                                                                                                              1.806
                                                                                                                         Гелас        д1
                                                                                                                              2.588
                                                                                                                        Пиаценз       118
                                                                                                                Плиоцен       3.600      №
                                                                                                                         Занкл        п7
                                                                                                                              .5.332
                                                                                                           Зураг 6. а) Олон улсын, б) ОХУ-ын дөрөвдөгчийн ангилал, индекс
                                                                                                           БНХАУ-ын нутаг дэвсгэрт эх газрын болон тэнгисийн гарал үүсэл бүхий
                                                                                                       дөрөвдөгчийн хурдас өргөн тархалттай бөгөөд олон улсын ангилалд
                                                                                                       нийцсэн доод, дунд ба дээд плейстоцены МШегүашап, Хйоикоисйатап ба
                                                                                                       8а1аүуизиап стейжүүдийг тус тус ялгасан байдаг бөгөөд харин голоцены
                                                                                                       хувьд тодорхой стейж ангилагдаагүй байна (Оеп§ еС ак, 2018). Харин
                                                                                                       ОХУ-д олон улсын дөрөвдөгчийн ангиллаас нэлээд ялгаатай ангиллыг
                                                                                                       баримталдаг. Оросын Стратиграфийн Комиссоос 2008 онд баталж 2012 ба
                                                                                                       2013 онд нэмэлт өөрчлөлт оруулсан ерөнхий ангилалын дагуу дөрөвдөгч
                                                                                                       нь плейстоцен ба голоценд хуваагдах бөгөөд олон улсын ангиллаар
                                                                                                       доод плейстоценд хамаарагдах гелас стейж нь неогены дээд плиоценд
                                                                                                       хэвээр, калабр стейж нь эоплейстоценд (1.806 с.ж.-ээс 0.781 с.ж.), харин
                                                                                                       ион ба тарант стейжүүд нь неоплейстоценд (0.781 с.ж.-ээс 11.7 мян.ж.)
                                                                                                       ангилагдаж дотроо доод, дунд ба доод, дунд, дээд хэмээн тус тус хуваагддаг
                                                                                                       байна (Общая стратиграфическая шкала квартера России, МСК, 2008,2012
                                                                                                       с изменением 2013). ОХУ-д неоплейстоцены ангилалд I (доод), II (дунд),
                                                                                                       III (дээд), голоцены ангилалд Н (голоцен) гэсэн ром тоонууд ба үсгийг
                                                                                                       тус тус ашигладаг (Зураг 66) бөгөөд өмнө нь гарал үүслийн тэмдэглэгээг

                                                                                                       ------------------------------------------- -----------  ® --------------------------------------------------------
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19