Page 17 - Q_Гарын авлага
P. 17

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                 Эдгээрийн дотроос хамгийн анхны албан ёсны хувилбар бол Олон Улсын
                 Геологийн Холбооноос 2000 онд гаргасан "Олон Улсын Стратиграфийн
                 Ангилал” болон АМХЭГ-аас 2001 онд баталсан "Литостратиграфийн
                 Кодекс”-ийг үндэслэн боловсруулж "Монгол Улсын 1:200000 масштабын
                 номенклатурын хавтгайн "Улсын Геологийн Иж бүрдэл зураг (УГЗ)”
                 зохиох, хэвлэлтэнд бэлтгэх заавар”-т тусгасан ангилал юм (Зураг 7а).
                 Энэхүү ангилалд дөрөвдөгч (Р) нь плейстоцен ((}х) ба голоцен (()2)-д
                 хуваагдах бөгөөд тус бүр дотроо гурав хуваагдсан дотоод ангиллыг туслах
                 чанарын тоон симболоор (Жишээлбэл: (^3- плейстоцены дээд хэсэг, (^1-
                 голоцены доод хэсэг гэх зэргээр) харуулдаг байхаар тусгажээ (Дэжидмаа,
                 2003).
                     Энэхүү ангиллаас гадна Монгол орны дөрөвдөгчийн хурдсанд
                 хэрэглэгдэж ирсэн уламжлалт ангилал бол доод ((),), дунд ((2Н), дээд ((2И|)
                 дөрөвдөгч ба орчин үеийн (Р|у) гэсэн ангилал юм (Зураг 76). Мөн энэхүү
                 ангилалтай ойролцоо цаг хугацаанд Монголын Стратиграфийн Комиссоос
                 Олон улсын ангилалтай дүйцүүлэн өөрийн орны стратиграфийн нэгдсэн
                 ангиллыг боловсруулан мөрдүүлснээр дөрөвдөгч нь плейстоцен ((у ба
                 голоцен (()2) гэсэн 2 нэгтгэлгээнд ангилагдаж плейстоцен нь дотроо доод,
                 дунд ба дээд гэсэн гурван хэсэгт хуваагдах болсон байна (Бадамгарав,
                 2003). Плейстоцены дотоод ангиллыг хийхдээ Монгол орны геологийн
                 практикт олон жилээр хэвшин хэрэглэгдэж ирсэн доод дөрөвдөгчийг доод
                 плейстоценд, дунд дөрөвдөгчийг дунд плейстоценд, дээд дөрөвдөгчийг
                 дээд плейстоценд, харин "орчин үеийн” гэдгийг голоценд тус тус ангилан
                 насыг доороос дээшээ I, II, III, IV гэсэн ром тоогоор тэмдэглэх болов (Зураг
                 7в).
                     2009 онд Олон Улсын Стратиграфийн Комиссоос дөрөвдөгчийн
                 системийн доод хил заагийг 2.588 с.ж-ээр баталгаажуулан тогтоосон, мөн
                 доод плейстоцен нь гелас ба калабр гэсэн хоёр стейжээс тогтох болсон
                 зэрэгтэй холбоотойгоор Монголын ангилалд зарим өөрчлөлт орж урьд
                 өмнө дээд плиоцены Шаамар, Түйнгол формацууд доод плейстоценд, доод
                 плейстоцены Гашуу зэрэг формацууд дунд плейстоценд тус тус ялгагдах
                 болжээ. Мөн доод плейстоцены гелас ба калабр стейжүүдийг ямар нэг
                 нарийвчилсан судалгаагүйгээр Монгол орны дөрөвдөгчийн хурдсын
                 хэмжээнд ялгах боломжгүй тул нэгтгэн доод плейстоценд ялгах болсон нь
                 өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн (Зураг 7г, Бадамгарав, Наранцэцэг, 2011).

                     3.2.  Тэмдэглэгээ. Манай орны хувьд дөрөвдөгчийн хурдсын индексийг
                 хэд хэдэн хувилбараар хэрэглэж иржээ. Жишээлбэл, "Монгол Улсын
                  1:200000 масштабын номенклатурын хавтгайн "Улсын Геологийн Иж
                 бүрдэл зураг (УГЗ)" зохиох, хэвлэлтэнд бэлтгэх заавар”-т дөрөвдөгчийг
                 (} үсгээр, плейстоцен ба голоценыг (^ ба (}2 хэмээн тэмдэглэж харин

                                                      @ --------------------------------------------------------
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22