Page 19 - Q_Гарын авлага
P. 19

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                    4.  ДӨРӨВДӨГЧИЙН ХУРДСЫН ШИНЭ АНГИЛАЛ, ИНДЕКС БА
                                     ГАРАЛ ҮҮСЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ

                     Монгол орны хэмжээнд явагдаж буй геологийн төрөл бүрийн судалгаа
                  болон янз бүрийн масштабын зураглалын ажилд олон улсын ангилалд
                  нийцүүлэн боловсруулсан дөрөвдөгчийн хурдсын дээр дурдсан ангилал,
                  индексүүдийг хэрэглэж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хийгдсэн
                  геологийн зураглалын ажлуудаас харахад дөрөвдөгчийн хурдсын
                  ангилалд ямар нэгэн асуудал гараагүй, I, II, III, IV гэсэн ром тоонуудыг
                  ашигласан индексүүд нь 1:200000 масштабын дөрөвдөгчийн хурдсын
                  зурагт тохирч байгаа боловч 1:50000 масштабын геологийн зурагт
                  тэр бүр тохирохгүй байгаа нь харагдана. Ялангуяа дээд неоген-доод
                  плейстоцены ангилагдаагүй хурдсыг тэмдэглэхэд бүүр ч тохиромжгүй
                  байна. Мөн манай геологичид геологийн зураг, давхрагазүйн багана болон
                  бичвэр боловсруулахдаа дөрөвдөгчийн хурдсын дээр дурдсан ангиллууд
                  болон тэмдэглэгээнүүдийн аль алийг хэрэглэж байгаа нь цаашид янз
                  бүрийн масштабын геологийн зургуудыг нэгтгэх, харьцуулах ажилд
                  ихээхэн хүндрэл учруулж байна. Нөгөө талаас манай геологичдын даган
                  мөрддөг "Моигол Улсын 1:200000 масштабын номенклатурын хавтгайн
                  "Улсын Геологийн Иж бүрдэл зураг (УТЗ)" зохиох, хэвлэлтэнд бэлтгэх
                  заавар” (Дэжидмаа, 2003) болон "Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд
                  1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг хийх заавар,
                  тавих шаардлага" (Дэлгэрцогт нар., 2009) зэрэг үндсэн баримт бичгүүдэд
                  дөрөвдөгчийн хурдсын гарал үүслийн тэмдэглэгээг ялгаатай байдлаар
                  өгсөн, мөн сүүлд боловсруулагдсан "Монгол Улсын нутаг дэвсгэрийн
                  хэмжээнд 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг
                  хийх заавар, тавих шаардлага /нэмэлт өөрчлөлт/ (Тогтох нар., 2017)
                  баримт бичигт уг асуудлыг хөндөөгүй үлдээсэн зэрэг пь дөрөвдөгчийн
                  хурдсын ангилал, индекс, тэмдэглэгээ зэргийг нэг мөр болгон геологичдод
                  дагаж мөрдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон юм.

                     Хэдийгээр доод плейстоцены гелас (2.588 - 1.806 с.ж.) ба калабр (1.806
                  - 0.781 с.ж.) стейжүүдийг ямар нэг нарийвчилсан судалгаагүйгээр Монгол
                  орны дөрөвдөгчийн хурдсын хэмжээнд ялгах боломжгүй учраас нэгтгэн
                  доод плейстоценд ялгаж ирсэн боловч зарим бүс нутгуудад эдгээр
                  стейжүүдийг нас нь тогтоогдсон дөрөвдөгчийн базальтын зузаалгуудын
                  хэмжээнд ялгаж болохоор байна. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн олон
                  улсын ангиллаар голоцены хурдсыг доод, дунд, дээд хэмээн 3 ангилж хил
                  заагийг баталгаажуулсан нь мөн л манай орны хувьд шууд хэрэглэхэд
                  хүндрэлтэй ч Дорнод Монголын Хөх нуур, Баруун Монголын Их нууруудын
                  хотгор, Нууруудын Хөндийн жижиг нуурууд гэх мэт нуурын систем өргөн
                  хөгжсөн зарим бүс нутгуудад хэрэглэх боломжтой байна.


                  -------------------------------------------------------@--------------------------------------------------------
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24