Page 24 - Q_Гарын авлага
P. 24

ЦУВРАЛ 5


                                                                                                        Цаашид янз бүрийн масштабын геологийн зургуудыг нэгтгэх, харьцуулах
                                                                                                       явцад дөрөвдөгчийн хурдсын өмнөх ангилал ба индексүүдийг одоогийн
                                                                                                       ангилалд нийцүүлэн зураглахдаа дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.
                                                                                                       Үүнд:

                                                                                                        1.  Урьд өмнө хийгдсэн геологийн зургуудад доод дөрөвдөгч ((у, дунд
                                                                                                           дөрөвдөгч СРцЗ, ДЭЭД дөрөвдөгч хэмээн тэмдэглэгдсэн хурдсууд
                                                                                                           одоогийн ангиллын доод, дунд ба дээд плейстоцентэй тус тус дүйцэх
                                                                                                           бөгөөд харин орчин үеийн  гэсэн индекс нь голоценд хамаарагдана.
                                                                                                       2.  "Монгол Улсын 1:200000 масштабын номенклатурын хавтгайн
                                                                                                           "Улсын Геологийн Иж бүрдэл зураг (УГЗ)” зохиох, хэвлэлтэнд бэлтгэх
                                                                                                           заавар"-т тусгагдсан (^1, (^2 ба (^3 индексүүд нь одоогийн ангиллын
                                                                                                           доод, дунд ба дээд плейстоцентой тус тус харгалзана. Харин Рг1, (Ь2 ба
                                                                                                           (223 индексүүд нь доод, дунд ба дээд голоцентой тус тус дүйцнэ.

                                                                                                       3.  Дөрөвдөгчийн хурдсын 1:200000 масштабын геологийн зургуудад
                                                                                                           тэмдэглэгдэж ирсэн I, II ба III гэсэн индексүүд нь доод, дунд ба дээд
                                                                                                           плейстоценд тус тус харгалзах бол IV хэмээх индекс нь голоценд
                                                                                                           хамаарагдана.
                                                                                                       4.  Урьд өмнө хэвлэгдсэн ном сэтгүүлд, ялангуяа орос хэл дээр хэвлэгдсэн
                                                                                                           суурь бүтээлүүдэд дурдагдсан эоплейстоцен нь 1.806 с.ж.-ээс 0.781
                                                                                                           с.ж. хоорондох цаг хугацааг хамрах бөгөөд одоогийн ангиллын доод
                                                                                                           плейстоцены калабр стейжид, харин неоплейстоцен нь 0.781 с.ж.-ээс
                                                                                                           11.7 мян.ж. хоорондох цаг хугацаанд буюу дунд ба дээд плейстоценд
                                                                                                           харгалзана.




























                                                                                                                                            (23)
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29