Page 28 - Q_Гарын авлага
P. 28

ЦУВРАЛ 5


                                                                                                        6.  МОНГОЛ ОРНЫ ДӨРӨВДӨГЧИЙН ХУРДСЫН ГОЛЛОХ ГАРАЛ
                                                                                                                   ҮҮСЛИЙН ТӨРЛҮҮД, ТЭДГЭЭРИЙН ТАРХАЛТ

                                                                                                           Монгол орны нутаг дэвсгэрт дөрөвдөгчийн хурдас өргөн тархалттай
                                                                                                       бөгөөд литологи-фацын болон гарал үүслийн шинж чанараараа неогены
                                                                                                       болон түүнээс өмнөх насны хурдсаас ихээхэн ялгардаг. Хэрэв палеоген,
                                                                                                       неогены хурдсын бүтэц, бүрэлдэхүүн, зузаан, фацын болон гарал үүслийн
                                                                                                       онцлог зэргийг тодорхойлогч гол хүчин зүйл стрүктүр-геоморфологийн
                                                                                                       нөхцөл байсан бол дөрөвдөгчийн цаг үеийн хурдас хуримтлалд гадаргын
                                                                                                       ба уур амьсгалын өөрчлөлт шийдвэрлэх нөлөөг үзүүлсэн байдаг
                                                                                                       (Девяткин и др., 1989]. Ялангуяа плейстоцен, голоцены цаг үед тохиосон
                                                                                                       уур амьсгалын ихээхэн өөрчлөлт нь мөстлөгийн, флювиогляциал зэрэг
                                                                                                       хурдсын төрлүүдийг бий болгосноос гадна бусад гарал үүслийн хурдсын
                                                                                                       литологи-фацын шинж чанарыг ихээхэн өөрчлөгдөхөд хүргэжээ.

                                                                                                           Монгол орны дөрөвдөгчийн хурдсын бүрэлдэхүүнд фацын ба
                                                                                                       литологийн шилжилттэй эх газрын хурдас зонхилох ба тэдгээр нь газрын
                                                                                                       гадаргын хэлбэр, түүнийг үүсгэх процесстой салшгүй холбоотой байдаг.
                                                                                                       Эдгээр хурдас нь ихээхэн зузаантай, богино ■хугацаанд хуримтлагдсан,
                                                                                                       гарал үүсэл болон литологийн бүрэлдэхүүний хувьд олон янз, гарал
                                                                                                       үүслийн төрлүүд нь харьцангуй бага орон зайд эрс өөрчлөгддөг зэрэг
                                                                                                       онцлогуудтай. Мөн дөрөвдөгчийн хурдсын ердийн байршил нь хурдас
                                                                                                       хуримтлалын томоохон тэгш тал ба хотгоруудад гол төлөв илэрдэг бөгөөд
                                                                                                       зарим тохиолдолд, ялангуяа голын хөндийн хэмжээнд өмнөх иасны
                                                                                                       хурдсаасаа илүү доод гипсометрийн түвшинд хуримтлагдсан байдаг
                                                                                                       байна. Иймээсянз бүрийн масштабын геологийн зураглалын ажлынявцад
                                                                                                       дөрөвдөгчийн хурдсын гарал үүслийн төрлүүд ба тэдгээрийн хоорондын
                                                                                                       болон рельефийн хамаарлыг танин мэдэх нь маш чухал ач холбогдолтой.
                                                                                                          Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт бүс нутгийн геологийн
                                                                                                       тогтоц, тектоник нөхцөл, рельеф, уур амьсгалын ба гидрологийн зэрэг
                                                                                                       олон хүчин зүйлээс хамааралтай янз бүрийн гарал үүслийн дөрөвдөгчийн
                                                                                                       хурдсууд өргөн тархсан байдгаас хамгийн элбэг тархалттай аллюви,
                                                                                                       делюви, пролюви, нуур, коллюви, мөстлөгийн болон бусад зарим хурдсын
                                                                                                       үүсэл, нөлөөлөх хүчин зүйл, онцлог, тархалтын талаар товч авч үзье.
                                                                                                          АЛЛЮВИИН ХУРДАС. Байнгын ба түр зуурын гол, горхи зэрэг урсгал
                                                                                                       усны нөлөөгөөр голын хөндийд зөөгдөж хуримтлагддаг хурдас юм. Уур
                                                                                                       амьсгал, шинэхэн тектоникийн явц зэргээс хамааралтай голын урсгалын
                                                                                                       гидродинамик, түүнчлэн гольдрил ба хөндийн бүтэц зэргээс шалтгаалан
                                                                                                       тал газрын ба уулын голын аллювийн хурдас гэсэн хоёр үндсэн төрөлд
                                                                                                       хуваагддаг бөгөөд гольдролын (русло), хөвөөний (татам - пойма) ба хар
                                                                                                       усны (татуурга - старица] фацууд тус тус ялгагддаг.

                                                                                                                 ---------------------------- ® ~
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33