Page 32 - Q_Гарын авлага
P. 32

ЦУВРЛЛ 5


                                                                                                       Тус формацын тулгуур зүсэлт нь Богд сумаас хойш 5 км-т Түйн голын
                                                                                                       зүүн эрэгт тогтоогдсон бөгөөд дээд талаараа Гашуу формацын саарал
                                                                                                       өнгийн хайрганцраар хучигддаг (Лискун, Бадамгарав, 1975]. Формацын
                                                                                                       бүрэлдэхүүнд жижиг хайрганцрын хольцтой саарал өнгийн элс, элсэрхэг
                                                                                                      дүүргэгчтэй саарал өнгийн конгломерат, гравелит, шар ногоовтор
                                                                                                       алевритлаг шавар, шаварлаг алеврит зонхилон тохиолдоно. Зүсэлтийн
                                                                                                       нийт зузаан 17.5 м.

                                                                                                       Нууруудын хөндийд Түйнгол болон Хяргаснуур [Хүнхүрээ] формацын
                                                                                                      стратиграфийн шууд хил зааг тогтоогдоогүй бөгөөд харин Их нууруудын
                                                                                                      хотгорт Хяргас нуур формацын Б багцын дээд талд угаагдалтайгаар
                                                                                                       байрладаг 16 м зузаантай элсэрхэг-карбонатлаг-шаварлаг дүүргэгчтэй
                                                                                                      ягаавтар, улаавтар-бор өнгийн сайргархаг-хайргархаг хурдсыг (Хяргас
                                                                                                      нуур-П зүсэлтийн 14-р үе) стратиграфийн байрлалыг нь үндэслэн Түйнгол
                                                                                                      формацад хамааруулан үздэг (Лискун, Бадамгарав, 1975). Ачит нуурын
                                                                                                      хотгор болон Баруун хуурайн хотгорт Түйнгол формац нь элсэрхэг,
                                                                                                      элсэрхэг-шаварлаг дүүргэгчтэй, боровтор-саарал өнгийн хайргархаг,
                                                                                                      дайргархаг-хайргархаг хурдсаас зонхилон тогтох бөгөөд элс, алеврит,
                                                                                                      шавар зэрэг нарийн ширхэгт хурдас нь ногоовтор-шаргал өнгөтэй, голдуу
                                                                                                      үенцэр, мэшил хэлбэртэй байдаг онцлогтой.
                                                                                                      Дунд болон хожуу плейстоцены пролювийн хурдас нь харьцангуй бүдүүн
                                                                                                      ширхэгтэй бөгөөд хошуурсан туугдсын зүсэлтийн дагуу литологийн
                                                                                                      бүрэлдэхүүн нь тодорхой зүй тогтлоор өөрчлөгддөг. Зүсэлтийн доод хэсэг
                                                                                                      ньжижигхайрга, сайрганы мэшил агуулсан дунд зэргийн мөлгөржилттэй
                                                                                                      1-1,5 м хэмжээтэй шаварлаг барьцалдуулагчтай бул чулуунаас тогтох
                                                                                                      бөгөөддээшлэхтутамширхэгньжижгэрчсайргархаг-дайргархагмэшлийн
                                                                                                      тоо нэмэгдэхийн зэрэгцээ шаврын эзлэх хувь багасна. Харин цементийн
                                                                                                      карбонатжилт эрс нэмэгддэг. Энэхүү карбонатаар нягт дагтаршсан
                                                                                                      хайрга, сайргаас тогтсон зузаалгийг И.Г.Лискун (1967) анх ‘Товийн дээд
                                                                                                      конгломерат” гэж ангилсан бөгөөд хожим нь тэрээр Гашуу формац болгон
                                                                                                      ялгаж эоплейстоценд хамааруулсан бол сүүлийн үеийн ангиллаар дунд
                                                                                                      плейстоценд хамаарах болсон байна. Их нууруудын хотгорт (Хяргас нуур-
                                                                                                      2) Гашуу формац нь бүрэлдэхүүн, үешлийн шинж чанар болон хэмхдэст
                                                                                                      материалын элэгдэл, өгөршлийн байдлаараа түүний доод талд байрлах
                                                                                                      Түйнгол формацын хурдастай нэлээд төстэй дайргархаг-хайргархаг
                                                                                                      бүрдлээс тогтдог боловч бор саарал өнгөөрөө эрс ялгардаг. Түүний
                                                                                                      зузаан 10 м, дээд талаараа плейстоцены мөстлөгийн процессын ул мөр
                                                                                                      бүхий элсээр хучигддаг. Ачит нуурын хотгорт Гашуу формац Түйнгол
                                                                                                      формацын хурдас дээр угаагдалтай байрлах ба дайргархаг-хайргархаг
                                                                                                      хУРДас, муу ялгаралтай элс, алевритлаг шаврын салаавчилсан багц үенээс
                                                                                                      тогтдог бөгөөд хэвтээ, мэшиллэг-хэвтээ үелэл зонхилдог. Хэмхдэсүүдийн
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37