Page 34 - Q_Гарын авлага
P. 34

ЦУВРАЛ 5


                                                                                                       нь нуурын зах орчимд яралж ба жишүү үешилтэй арай том ширхэгтэй,
                                                                                                       төв хэсэгт илүү нарийн ширхэгтэй, хэвтээ үелэлтэй, голын цутгалан
                                                                                                       хэсэгт жишүү үешилтэй, хошуурсан туугдас үүсгэсэн элс хуримтлагддаг.
                                                                                                       Мөн харьцангуй бага талбайд тархдаг, ялгарал сайтай, бага зузаантай,
                                                                                                       аллювийн, пролювийн ба биоген (намгийн) хурдастай латерал шилжилт
                                                                                                       үүсгэдэг зэрэг онцлогуудтай. Цэнгэг устай нуурын хурдсанд сапропель,
                                                                                                       цахиурт замаг агуулсан нарийн ширхэгт хурдас зонхилдог бол давсархаг
                                                                                                       нуурын хурдсын бүрэлдэхүүнд карбонат, сульфат, хлорид агуулсан шавар
                                                                                                       тогтоогддог. Давстай нуур нь тогтонгидуу устай, давалгааны эрчим бага
                                                                                                       байдаг учир эрэг орчимд нь карбонат оолит агуулсан элсэрхэг хурдас
                                                                                                       хуримтлагдах бөгөөд энд яралжин үешил тод ажиглагддаг. Нуурын хурдас
                                                                                                       нь моллюск, остракод, хаарын замаг, цахиурт замаг зэрэг органик үлдвэр
                                                                                                       элбэг агуулдаг учир палеонтологийн тодорхойлолт хийлгэж хурдсын
                                                                                                       насны асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байдаг.
                                                                                                       Тархалт. Баруун Монголын Их Нууруудын хотгор болон Алтай Хангайн
                                                                                                       нурууны завсар хооронд орших Нууруудын Хөндий болон Хөвсгөл, Дархад
                                                                                                       зэрэг Монгол орны уулс хоорондын томоохон хотгорууд болон бусад том
                                                                                                       жижиг сав газруудад өргөн тархалттай. Эдгээрийн дотроос төлөөлөл
                                                                                                       болгон Их нууруудын хотгорын Хяргас нуур болон Дорнод Монголын Хөх
                                                                                                       нуурын дэнжийн хурдас хуримтлалын талаар товч авч үзье.
                                                                                                          Уулс хоорондын томоохон хотгоруудын хэмжээнд тархсан нуурын
                                                                                                       хурдсын стратиграфийн судалгаагаар нуурын усны төвшний татрал,
                                                                                                       бууралт буюу уур амьсгалын чийгшил болон хуурайшлыг тодруулахаас
                                                                                                       гадна мөстлөгийн хүйтэн болон мөстлөг хоорондын дулаан үеүдийг
                                                                                                       илрүүлэх боломжтой болдог.
                                                                                                      Хяргас нуурын дэнжийн хурдас. Хяргас нуур орчимд Гашуу формацын
                                                                                                      хурдастай дүйцэх 10 м зузаантай саарал өнгийн дайргархаг-хайргархаг-
                                                                                                      элсэрхэг хурдас Түйнгол формацын бор өнгийн конгломерат дээр
                                                                                                       байрлаж дунд плейстоцены өндөр дэнжийн нуурын гаралтай элсээр
                                                                                                      хучигддаг. Тус хурдсын литологи-гарал үүслийн шинж чанар нь нуурын
                                                                                                      савын тэлэлтийн фацыг (1190 м-ийн өндөршил хүртэл), харин түүний
                                                                                                      дээд талд орших хөрсний давхарга нь дунд плейстоцены эхэн үеийн
                                                                                                      нуурын усны төвшний татралыг тус тус илтгэнэ. Хотгорын зах хэсгээр
                                                                                                       1260-1180 м-ийн өндөршилд дунд плейстоцены нуурын дэнжийн дээд
                                                                                                      төвшин тогтоогддог. Дэнж нь пролювийн хурдас болон салхины гаралтай
                                                                                                      элсээр хучигдсан байдаг учраас нуурын хурдсын хил зааг тод илэрдэггүй,
                                                                                                      харин голоцены хурдсаар хучигдаагүй зарим хэсэгт хадгалагдан үлдсэн
                                                                                                      байдаг. Хожуу плейстоцены нуурын хурдас нь 1140-1180 м; 1120 м; 1090
                                                                                                      м-ийн өндөршилд нийтдээ 3 төвшний (IV дэнж - 110-150 м; III дэнж - 90
                                                                                                      м; II дэнж - 60 м) дэнжийг үүсгэх бөгөөд тэдгээр нь хэвтээ ба ташуу үелэл

                                                                                                      -- ---------------------------------------------------- ®--------------------------------------------------------
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39