Page 38 - Q_Гарын авлага
P. 38

ЦУВРАЛ 5


                                                                                                      хэсгийг тиллит хэмээн тус тус нэрлэдэг. Тиллит нь муу сортлогдсон
                                                                                                       том хэмхдэст материал болон тэдгээрийг барьцалдуулсан пелитлэг
                                                                                                      хэсгүүдээс тогтох бөгөөд гол төлөв эртний настай байдаг. Морен нь эх
                                                                                                      үүсвэр чулуулгийн найрлага, зөөгдлийн зайнаас хамааран хэдэн арван
                                                                                                       метр хэмжээтэй том бул чулуунаас хамгийн жижиг алеврит, шавар хүртэлх
                                                                                                      хэмжээтэй байж болно. Уулын мөстлөгийн морен нь том хэмжээтэй байдаг
                                                                                                       бөгөөд гол ялгарах шинж нь зөөгдлийн явцад гадарга нь мөлийж гөлгөр
                                                                                                       болсон, мөн зурагдсан байдаг онцлогтой.
                                                                                                          Морены хурдсын үүссэн нөхцөлөөс хамааран хэд хэдэн төрлийг
                                                                                                      ялгадаг. Үүнд: Хажуугийн морен нь мөсөн голын зах хэсгээр, дундын
                                                                                                      морен нь 2 мөсөн голын хажуугийн морены уулзварт, тэнхлэгийн дагуу
                                                                                                      төв хэсгээр, харин ёроолын морен нь мөсний суурь хэсгээр тус тус зөөгдөх
                                                                                                       ба хуримтлагддаг. Ёроолын морен нь янз бүрийн хэмжээтэй хэсгүүдээс
                                                                                                      тогтох бөгөөд мөсний жингийн нөлөөгөөр маш их нягтарч тиллитийг
                                                                                                      үүсгэдэг. Харин үзүүрийн морен нь мөсөн голын адагт хуримтлагдах
                                                                                                      бөгөөд гол төлөв хөндлөн чиглэлтэйгээр байрласан хэмхдэсүүдээс
                                                                                                      тогтдог.
                                                                                                      Флювиогляциал хурдас. Хайлсан цас, мөсний урсгалаар зөөгдөн
                                                                                                      хуримтлагдсан бул чулуу агуулсан элс, алеврит, шавар зэргээс тогтдог
                                                                                                      бөгөөд гол төлөв өвөрмөц гадаргын хэлбэр болох сэрвэн чулуун (озы,
                                                                                                      камы) хурдсыг үүсгэсэн байдаг. Оз нь 100-200 м өргөн, 1-2 кмурттай сунаж
                                                                                                      тогтсон сэрвэн бөгөөд элс, сайрга, хайрган чулуулаг мөн мөлгөржсөн
                                                                                                      бул чулуунаас тогтоно. Жишүү үеллэг тогтоцтой. Кам нь 30 м хүртлэх
                                                                                                      өндөртэй, жишүү үеллэг текстүртэй элс, сайрга, хайрганаас тогтсон ухаа
                                                                                                      хэлбэртэй хуримтлал юм. Харин "зандр” нь томоохон тэгш талд мөсний
                                                                                                      хайлсан усаар үүссэн хурдас бөгөөд үзүүрийн морены талдаа том ширхэгт
                                                                                                      хайргархаг хурдас, дунд хэсэгтээ нэгэн төрлийн элсэрхэг, харин зах
                                                                                                      хэсэгтээ нарийн ширхэгт элс, элсэнцэр хуримтлагддаг.
                                                                                                      Мөстлөг-нуур ба нуур-мөстлөгийн хурдас. Мөстлөг явагдсан бүс нутагт
                                                                                                      хотгор рельефийг дүүргэсэн мөстлөгийн нуурын хэмжээнд үүсдэг. Гол
                                                                                                      шинж нь тод илэрсэн нарийн үеллэг текстүртэй, элсний нимгэн үе
                                                                                                      шаварлаг хурдсын үетэй тодорхой давтамжтайгаар салаавчлан байрласан
                                                                                                      байдаг. Ийм үешлийг варвохронологийн аргаар насыг нь тогтоох бөгөөд
                                                                                                      улирлын үелэлтэй хурдас гэж нэрлэдэг. Учир нь элсэрхэг хэсэг нь зуны
                                                                                                      улиралд хайлсан мөсний урсгалаар, шаварлаг хэсэг нь өвлийн улиралд
                                                                                                      хуримтлагддаг байна.
                                                                                                          Мөстлөгийн хурдас тархсан бүс нутагт бул чулуунуудын найрлага,
                                                                                                      тэдгээрийн эзлэх хувь хэмжээ, мөн тунамал найрлагатай бул чулуунд
                                                                                                      агуулагдах фаун ба флор зэргийг судлах замаар мөстлөгийн төв буюу

                                                                                                                                                                                 ® ------  -------------------------------------------
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43