Page 42 - Q_Гарын авлага
P. 42

ЦУВРАЛ 5


                                                                                                           бүрэлдэхүүнд багтах торфын үеийг үүсгэдэг. Харин ойн бүсэд усан
                                                                                                           хагалбарын дээд хэсэгт үүссэн намаг нь элювийн хурдсын бүрэлдэхүүнд
                                                                                                           багтана. Биоген хурдас нь органик материалын агууламж өндөртэй, үр
                                                                                                           тоосонцор агуулдаг учир микропалеонтологийн судалгаагаар хурдсын
                                                                                                           насны асуудлыг шийдвэрлэх боломжтойгоос гадна хурдас хуримтлалын
                                                                                                           орчин, палеогеографийн сэргээн босголт хийхэд чухал ач холбогдолтой,
                                                                                                           мөн эрчим хүч ба бордооны эх үүсвэр учраас зураглалын ажлын явцад
                                                                                                           хурдсыг зураглах, мөн дарагдмал торфын үеийг илрүүлэх, зузааныг зөв
                                                                                                           тогтоох нь маш чухал юм. Биоген гаралтай хурдас нь давхрагазүйн тулгуур
                                                                                                           горизонт учраас 1-2 см зузаантай байсан ч бичиглэх хэрэгтэй.
                                                                                                           САЛХИНЫ ГАРАЛТАЙ ХУРДАС. Салхиар туугдаж хуримтлагдсан нарийн
                                                                                                           ширхэгтэй сэвсгэр хурдас бөгөөд бархан (манхан элс), дюн (молцог элс)
                                                                                                           зэрэг гадаргын хэлбэр үүсгэнэ. Гарал үүслийн хувьд сэвсүүл элс ба лёсс
                                                                                                           (химэрлэг) хэмээн 2 хуваагддаг. Сэвсүүл элс нь жижиг ширхэгтэй (0.25-
                                                                                                           0.1 мм) маш сайн ялгаралтай, сайн мөлгөржсөн, кварц, хээрийн жоншноос
                                                                                                           тогтоно. Салхины чиглэлээс хамаарсан ташуу эсвэл жишүү үелэл илэрдэг.
                                                                                                           Лёсс нь 20% хүртлэх шавар, ижил хэмжээний элс, алевритаас тогтох ба
                                                                                                           карбонат дүүргэгчтэй байдаг.

                                                                                                           Тархалт. Монгол орны өмнөд хэсгийн говийн бүс нутгаас гадна Орхон-
                                                                                                           Сэлэнгийн хотгорт өргөн тархалттай болох нь тогтоогдоод байгаагийн
                                                                                                           дотроос Хярааны гол, Шаамар, Баянтохой, Зэлтэр, Цагааннуур, Ноёнбулаг
                                                                                                           орчимд нэлээн сайн илэрцүүд тэмдэглэгдсэн. Лёсс хурдсын гол тулгуур
                                                                                                           зүсэлт Шаамарын Баянтохой болон Хярааны гол орчимд хийгдсэн бөгөөд
                                                                                                           тусбүр31 мба 13 мурттайзүсэлтүүдийнхэмжээндхийгдсэн нарийвчилсан
                                                                                                           судалгаагаар дээд плейстоцен ба голоцены цаг үед элс, лёсс ба дарагдмал
                                                                                                           хөрсний хэд хэдэн үеүд ээлж дараалан хуримтлагдсан болохыг илрүүлсэн
                                                                                                           байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Реп§, 2001; Реп§ & КйозЬауаг, 2004;
                                                                                                           Реп§ еГ а1., 2005; Хосбаяр, 2005; Реп§ е! а1., 2007 зэрэг бүтээлүүдээс авах
                                                                                                           боломжтой.

                                                                                                           ЭЛЮВИЙН ХУРДАС. Анхдагч чулуулгийн өгөршлөөр үүсэж зөөгдөлгүй
                                                                                                           байрандаа хуримтлагдсан хурдсыг элювийн хурдас хэмээн нэрлэдэг.
                                                                                                           Элювийн хурдас хуримтлалд тухайн бүс нутгийн өгөршлийн процессын
                                                                                                           төрөл, эрчим, хугацаа, уур амьсгал, чулуулгийн литологи, гадаргуугийн
                                                                                                           рельеф голлох нөлөөг үзүүлдэг. Гол онцлог нь анхдагч чулуулгийн
                                                                                                           үлдэгдэл стрүктүр, текстүр ажиглагдах бөгөөд багахан хувирсан өнцөглөг
                                                                                                           дайрга зүсэлтийн доод хэсэгт нь элбэг тохиолддог. Халуун дулаан уур
                                                                                                           амьсгалын нөхцөлд каолиний бүлгийн шаварлаг эрдсүүд ба гетит,
                                                                                                           гидрогётитоос голлон тогтсон улаан шаргал өнгийн ихээхэн зузаантай
                                                                                                           өгөршлийн гадарга буюу латерит үүсдэг.


                                                                                                           -------------------------------------------------------------------------------------------------------------  (41) --------------------------------------------------------------------------------------------------------------
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47