Page 45 - Q_Гарын авлага
P. 45
МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл
хуримтлагдсан болохыг харуулдаг (Девяткин и др., 1989).
Мөн тус формацын Шаамарын Их Бүргэ орчимд В.И. Жегалло нарын
тогтоосон тулгуур зүсэлтийн бичлэгийг дээрээс доошоо товчлон
харуулбал:
Зузаан, м
1 .Бор-саарал өнгийн толболог тогтоцтой алевритлаг элс....................................... 2.0
2 .Улаавтар-бор, элсэрхэг-алевритлаг хурдсаас тогтох ба дотроо 3 хэсэгт
хуваагдана. Доод (0,7 м) - бор-шаргал алевритын үенцэр (1-2 см) бүхий улаан
бор алевритлаг элс, дунд (0,3 м) - шаврын (0,3 см) үенцэр агуулсан бор-
саарал элс, дээд - шаргал-саарал элс ба саарал өнгийн дайргархаг элсний
мэшил бүхий бор-шаргал элсэрхэг алевритын салаавчлан тогтсон үе. Хөхтөн
амьтдын ясны үлдвэртэй....................................................................................................................... 1.5
З .Цагаавтар, улаан-бор болон саарал өнгийн элс, элсэрхэг алеврит ба шаврын
үенцэр салаавчлан тогтсон багц үе. Доод хэсэг нь эл сэрхэг-шаварлаг, дээд хэсэг
нь илуү элсэрхэг-алевритлаг, өнгөний ялгарлаар тод илэрхийлэгдсэн урсалт,
гулгалтын текстүртэй. 1 см хэмжээтэй карбонат бөөнцөг болон үенцэрүүд
тохиолддог онцлогтой. Хөхтөн амьтдын ясны үлдвэртэй.......................................1.0
4 .Элсэрхэг-алевритлаг дүүргэгчтэй үхэр чулуу-дайрган хурдас. Дээд хэсэгтээ
хөхтний үлдвэртэй.....................................................................................................................................1.5
5 .Саарал өнгийн жижиг, дунд ширхэгт элс, алевритлаг элс ба шаврын
үенцрүүдтэй, тальк-хлоритлог занарын хэмхдэсүүдтэй, мөн том хөхтөн
амьтдын ясны олдвортой. Яснууд нь карбонат бүрхүүлтэй.......................................0.5
б .Тальк-хлоритот занар зонхилсон дайргархаг хурдас, хэмсдэсүүд нь төмрийн
ислийн шаргал толбонуудтай, хөхтөн амьтдын ясны үлдвэртэй...........................2.0
7 .Элсэрхэг-алеврит дүүргэгчтэй дайрга, доод үенээсээ харьцангуй бага
төмрийн ислийн толбонуудтайгаараа ялгагдана...............................................................0.3
8 .Элсэрхэг-алевритлаг дүүргэгчтэй дайрга (3-4 см), хэмхдэсүүд нь өгөршилд
хүчтэй автсан, төмрийн ислийн шаргал толбоор бүрхэгдсэн...................................0.6
9 .Элюви-делювийн гаралтай үхэр чулуу-дайргархаг хурдас, гранодиорит,
тальк-хлоритот занарын элэгдсэн гадарга дээр байрлана.........................................5.0
Зүсэлтийн нийт зузаан 14.4 м.
Тус зүсэлтийн 6, 4, 3 ба 2-р үенээс хөхтөн амьтдын үлдвэр олдсон бөгөөд
тэдгээр ньбүгдхуучинангиллаархожуу плиоцены насыгзаадаг (Девяткин
и др., 1989)
Шаамар формацын өөр нэгэн зүсэлт Орхон голын баруун эрэг, Буурал
овоо уулын орчимд хийгдсэн (Девяткин и др., 1989) байдаг бөгөөд түүний
литологийн бичлэгийг дээрээс доошоо товчлон үзүүлбэл: