Page 47 - Q_Гарын авлага
P. 47

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                Шаамар формацын тулгуур зүсэлт, хурдсын гарал үүсэл, литологи-
             фацын онцлог, мэрэгч амьтдын цогцолбор болон радиологийн насны
             тодорхойлолт зэрэг анхдагч суурь мэдээллийн талаар Девяткин, 1981;
             Девяткин и др., 1989; Бадамгарав, Наранцэцэг, 2011; 2012; Бямба нар,
             1994; Энхбаяр нар, 2022 зэрэг бүтээлүүдээс үзэх боломжтой.
             Түйнгол формац 1Ь1д). Анх Е.В.Девяткин, И.Г.Лискун (1966) формацад
             ялгасан бөгөөд Их Нууруудын хотгор, Ачит нуур, Баруун Хуурайн хотгорууд
             болон Нууруудын Хөндийд тархалттай. Палеогены Шандгол, неогены
             Луу формацуудыг хучиж, дунд плейстоцены Гашуу формацын хурдсаар
             хучигддаг. Тус формацын тулгуур зүсэлт нь Богд сумаас хойш 5 км-т Түйн
             голын зүүн эрэгт тогтоогдсон бөгөөд дээд талаараа Гашуу формацын
             саарал өнгийн конгломератаар хучигддаг (Лискун, Бадамгарав, 1975).
             Зүсэлтийг доороос дээш сийрүүлбэл:
                                                                                 Зузаан,м
             1  .Жижиг хайрга агуулсан олон хольцот саарал элс, хайрганы бүрэлдэхүүнд
             кварцзонхилно..............................................................................................................................................2.5
             2  .Элсэрхэг дүүргэгчтэй, саарал өнгийн конгломерат, үелэг бус, олон хольцот
             найрлагатай.................................................................................................................................................... 0.5
             З.Олон хольцот найрлагатай, саарал өнгийн жижиг ширхэгт элс, жижиг
             хайрга ховроор агуулна. Үсийн дунд хэсэгт 10-15 см зузаантай бор өнгийн
             элсний үенцэртэй........................................................................................................................................1.5
             4  .Шар-ногоовтор алевритлаг шавар, карбонатлаг найрлагатай, нимгэн хэвтээ
             үелэгтогтоцтой............................................................................................................................................. 0.5
             5  .Шаргал өнгийн янз бүрийн ширхэгт элс, бүдэг хэвтээ үелэлтэй, сайрга,
             хайрга ховроор агуулна............................................................................................................................3.2
             б  .Ногоовтор-саарал өнгийн шаварлаг алеврит, хэвтээ үелэлтэй........................0.4
             7  .Саарал өнгийн нарийн ширхэгт элс, үелэг бус тогтоцтой....................................0.2
             8  .Элс дүүргэгчтэй олон хольцот гравелит, хэмхдэсүүд нь сайн мөлгөржсөн..0.3
             9.Ногоон алеврит, төмрийн ислийн толбонуудтай, бүдэг хэвтээ үелэлтэй...1.0
             Ю.Ногоовтор-саарал өнгийн алеврит, 5-10 см зузаантай элсний нимгэн
             үенцрүүдтэй, үенцрүүдийн хил зааг нь тэгш бус, төмрийн исэлд автсан.......1.0
             И.Шаргал-саарал өнгөтэй, жижиг ширхэгт алевритлаг элс, сэвсгэр, хэвтээ
             үелэлтэй.............................................................................................................................................................0.5
             12  .Шаргал-саарал өнгөтэй, янз бүрийн ширхэгт, олон хольцот элс, үеийн доод
             хэсэгт конгломератын нимгэн үенцэртэй...............................................................................1.0
             13  .Боровтор өнгийн конгломерат (3-5 см), элсэрхэг-сайргархаг-шаварлаг
             дүүргэгчтэй, хэвтээ болон ташуу үелэлтэй, хайрганууд нь сайн мөлгөржсөн,
             олон хольцот найрлагатай, үеийн доод хэсэгт янз бүрийн ширхэгтэй элсний
             үенцэртэй..........................................................................................................................................................4.0
             14  .Бор өнгөтэй, янз бүрийн ширхэгт элс................................................................................0.4
             15  .Бор өнгийн гравелит, элсэрхэг-шаварлаг дүүргэгчтэй.........................................0.5
                                                            Зүсэлтийн нийт зузаан 17.5 м
                                                  @ —--------------------------------------------------—
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52