Page 48 - Q_Гарын авлага
P. 48

ЦУВРАЛ 5


                                                                                                             Нууруудын хөндийд Түйнгол болон Хяргаснуур (Хүнхүрээ) формацын
                                                                                                             стратиграфийн шууд хил зааг тогтоогдоогүй бөгөөд харин Их нууруудын
                                                                                                             хотгорт Хяргас нуур формацын Б багц үений дээд талд угаагдалтайгаар
                                                                                                             байрладаг 16 м зузаантай элсэрхэг-карбонатлаг-шаварлаг дүүргэгчтэй
                                                                                                             ягаавтар, улаавтар-бор өнгийн сайргархаг-хайргархаг хурдсыг (Хяргас
                                                                                                             нуур-П зүсэлтийн 14-р үе] стратиграфийн байрлалыг нь үндэслэн
                                                                                                             Түйнгол формацд хамааруулан үздэг (Лискун, Бадамгарав, 1975). Ачит
                                                                                                             нуурын хотгор болон Баруун хуурайн хотгорт Түйнгол формац нь элсэрхэг,
                                                                                                             элсэрхэг-шаварлаг дүүргэгчтэй, боровтор-саарал өнгийн хайргархаг,
                                                                                                             дайргархаг-хайргархаг хурдсаас зонхилон тогтох бөгөөд элс, алеврит,
                                                                                                             шавар зэрэг нарийн ширхэгт хурдас нь ногоовтор-шаргал өнгөтэй, голдуу
                                                                                                             үенцэр, мэшил хэлбэртэй байдаг онцлогтой.

                                                                                                                Тус формацын дээд хэсгээс Едииз $р (Вегкеу, Могпз, 1927), ОсаПепИпиз
                                                                                                             (5егпс1еЫти$)/1огепсе$ (ОзЬ), Д. Дашзэвэг Реп1о1орЬос1оп с/ зтепЫз Норшоос!,
                                                                                                             О1сегог1Ыпи5 с/ еСгизсиз, СагпЫога деп.?, М.Л. Борисоглебовкий ОсЬоСопа
                                                                                                             $р., Е.Н. Курочкин мастадонтын бүтэн соёо зэргийг тус тус илрүүлсэн нь
                                                                                                             тус формацыг дээд плиоценд ангилах үндэслэл болсон байдаг. Хожим нь
                                                                                                             дөрөвдөгчийн системийн доод хил зааг 2.588 с.ж. болж өөрчлөгдсөнтэй
                                                                                                             холбоотойгоор доод плейстоценд ангилагдах болсон (Бадамгарав,
                                                                                                             Наранцэцэг, 2011). Ачит нуурын хотгорт тус формацын хурдсын дээд
                                                                                                             хэсэгт термолюминесценцийн аргаар 800±32 мян.ж, доод хэсэгт 1.1±0.1
                                                                                                             с.ж, Хяргас нуур орчмын Түйнгол формацын хурдсын дээд талд 820±85
                                                                                                             мян.ж.-ийн нас тус тус тогтоогдсонд (Девяткин, 1981) үндэслэн өнөө
                                                                                                             үеийн ангиллаар Түйнгол формацыг доод плейстоцены калабр стейжид
                                                                                                             ((}11Ь) ангилах боломжтой байна.
                                                                                                             Түйнгол формацын тулгуур зүсэлт, хурдсын гарал үүсэл, литологи-фацын
                                                                                                             онцлог болон палеонтологийн олдворууд зэрэг анхдагч суурь мэдээллийн
                                                                                                             талаар Девяткин, Лискун, 1966; Лискун, Бадамгарав, 1975; Девяткин,
                                                                                                             1981; Девяткин и др., 1989; Бадамгарав, Наранцэцэг, 2011; 2012; Бямба
                                                                                                             нар, 1994; Энхбаяр нар, 2022 зэрэг бүтээлүүдээс үзэх боломжтой.

                                                                                                             Үйзэннуур формац                  Анх Д.Лхагвадорж нар (1996) 1:200000
                                                                                                             масштабын геологийн зураглалын ажлын явцад формацад ялгасан бөгөөд
                                                                                                             СүхбаатараймгийнДарьгангасумыннутагБаянбулагголынхөндий,Тохой,
                                                                                                             Хонгорын гол, Төхөм багийн зүүн эрэг, Үйзэн нуур орчимд тархалттай.
                                                                                                             Дарьгангын базальт болон Бунхант бүрдлийн гранитын массивыг хучиж
                                                                                                             тогтоно. Тулгуур зүсэлтийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг
                                                                                                             Үйзэн булгаас хойш өргөргийн дагуу суналтай дэнжийн мөргөцөгт хийсэн
                                                                                                             (Лхагвадорж нар, 1996). Тус зүсэлтийн бичвэрийн доороос дээш товчлон
                                                                                                             харуулбал:


                                                                                                             ------------------------------------------------------------------------------------  (47) ------------------------------------------------------------------------------------
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53