Page 50 - Q_Гарын авлага
P. 50

ЦУВРАЛ 5


                                                                                                             газарт хийгдсэн. Карбонатаар нягт дагтаршсан хайрга болон сайрганаас
                                                                                                             тогтсон энэхүү зузаалгийг И.Г.Лискун 'Товийн дээд конгломерат” хэмээн
                                                                                                             нэрлэж эоплейстоценд, хожим нь доод плейстоценд ангилж байсан бол
                                                                                                             хамгийн сүүлд 2009 оноос дөрөвдөгчийн системийн доод хил зааг 2.588
                                                                                                             с.ж болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дунд плейстоценд ялгагдах
                                                                                                             болсон. Тус формацын хурдсаас олдсон загасны яс, хясаа, остракодын
                                                                                                             үлдвэрүүд нь насны өргөн хүрээнд тогтоогддог учраас насны найдвартай
                                                                                                             үндэслэл болж чадахгүй. Цаашид тулгуур зүсэлтийг баталгаажуулах,
                                                                                                             палеонтологийн олдвороор насыг нарийвчлах шаардлагатай.

                                                                                                             Тус формацын талаарх анхдагч мэдээллийг Девяткин, 1981; Девяткин и
                                                                                                             др., 1989; Бямба нар, 1994; Бадамгарав, Наранцэцэг, 2011; 2012; Энхбаяр
                                                                                                             нар, 2022 зэрэг бүтээлүүдээс үзэх боломжтой.

                                                                                                             Суман формац (/ЗС^зт). Анх Б.Сабидулла нар 1978 онд Суман нэрээр
                                                                                                             формацад ялгасан. Хөвсгөл аймгийн Жаргалант, Архангай аймгийн Цахир
                                                                                                             сумдын нутагт, Суман гол, Нарийн гичгэнэ голын хөндийд тархалттай. Хар
                                                                                                             саарал өнгийн, нүх сүвэрхэг, шүлтлэгдүү базальт, пироксен-оливинтой,
                                                                                                             оливин-пироксентэй базальт, шаарга хэмхдэсүүдтэй. Хэд хэдэн
                                                                                                             хэсэгчилсэн зүсэлтүүд Суман ба Чулуут голын дүүрэгт хэсэгт хийгдсэн
                                                                                                             бөгөөд эдгээрийн дотроос Б.Сабидулла, Ц.Жамсранжав нарын Чулуутын
                                                                                                             голын баруун эрэгт хийсэн зүсэлтийг доороос дээш нь сийрүүлбэл:
                                                                                                                                                                                Зузаан, м
                                                                                                             1  .Баганалаг хэсэгшилтэй, далдлаг ширхэгтэй базальт.......................................5.0
                                                                                                             2  . Хүрэн саарал өнгийн, нүх сүвэрхэг базальт..............................................................2.0
                                                                                                             З  .Бараан саарал өнгийн, цулархаг базальт....................................................................4.0
                                                                                                             4  .Хүрэн өнгөтэй, нүх сүвэрхэг, баганалаг хэсэгшилтэй базальт..................5.0
                                                                                                             5  .Бараан саарал өнгөтэй, цулархаг, жижиг нүх сэвэрхэг базальт................4.5
                                                                                                             б  .Хар өнгийн, нүх сүвэрхэг базальт......................................................................................2.0
                                                                                                             7  .Бараан хүрэн өнгийн, цулархаг, баганалаг хэсэгшилтэй базальт..........7.7
                                                                                                            8  .Хар өнгийн нүх сүвэрхэг базальт.......................................................................................3.0
                                                                                                            9  .Үнсэн саарал өнгийн далдлаг ширхэгтэй базальт..............................................9.0
                                                                                                             Ю.Хар өнгийн нүх сүвэрхэг базальт...................................................................................... 2.5
                                                                                                             И.Үнсэн саарал өнгийн далдлаг ширхэгтэй базальт...............................................2.3
                                                                                                                                                              Зүсэлтийн нийт зузаан 47 м

                                                                                                            Тус формацын насыг урьд өмнө нь плиоцен-доод плейстоцен, плейстоцен
                                                                                                            гэх зэргээр авч үзэж байсан бол сүүлийн үеийн судалгаагаар К-Аг аргаар
                                                                                                            0.6 с.ж. ба 0.3-0.5 с.ж. (Рассказов и др., 2012) хэмээн тогтоосон нь дунд
                                                                                                            плейстоцены чиба стейжид хамааруулах үндэслэл болсон.
   45   46   47   48   49   50   51   52   53   54   55