Page 46 - Q_Гарын авлага
P. 46

ЦУВРАЛ 5


                                                                                                                                                                                  Зузаан,м
                                                                                                              1  .Нарийн ширхэгт элс, тоосорхог, шаргал-саарал өнгөтэй, эртний дарагдмал
                                                                                                              хөрсний 0.2-0.4 м зузаантай нимгэн үенүүд агуулна...................................................... 2.0
                                                                                                              2  .Шаргал-саарал өнгөтэй, нарийн болон жижиг ширхэгт элс, бүдэг
                                                                                                              ташуу үелэлтэй, 1-3 см зузаантай шаргал өнгийн элсний үенцрүүдтэй,
                                                                                                              айзамлаг тогтоцтой, зарим хэсэгт нь варв маягийн үешил (0.3-0.5
                                                                                                              см) илрэх бөгөөд ховроор төмрийн ислийн толбонууд тохиолдоно.
                                                                                                              Мэрэгчдийн ясны үлдвэртэй........................................................................................................12.5
                                                                                                              З  .Улаавтар-бор өнгийн элсэрхэг алеврит, карбонатжсан, маш нягт, үелэг бус,
                                                                                                              аажмаар карбонат горизонтод шилжинэ..............................................................................0.4
                                                                                                              4  .Улаавтар-саарал ба шаргал-бор өнгийн жижиг, дунд ширхэгт элс, тоосорхог,
                                                                                                             дээд хэсэгт нь карбонатын толбонуудтай, модны үлдэгдэл болон мэлхийний
                                                                                                             яс, зарим хөхтөн, мэрэгч амьтдын үлдвэртэй........................................................................2.0
                                                                                                              5  .Улаавтар-бор өнгийн маш нягт шаварлаг алеврит болон цайвар өнгийн
                                                                                                             элсэрхэг алевритийн салаавчлан тогтсон багц үе. Шаварлаг алевритийн
                                                                                                             үений доод зааг нь тод бус, дарагдмал хөрстэй их төстэй, элсэрхэг алевритийн
                                                                                                             үе нь жижиг хөхтөн амьтдын үлдвэртэй...................................................................................2.0
                                                                                                              б  .Бор-саарал алеврит, элсэрхэг, нягт, марганцын дендрит болон карбонатын
                                                                                                             шигдцүүдийг агуулна. Тус үений доод зааг нь тод, долгиолог, заагийн орчимд
                                                                                                              2-3 см хэмжээтэй гадна талаараа карбонат бүрхүүлтэй дайрга тохиолдоно.
                                                                                                             Жижиг хөхтний ясны үлдвэртэй......................................................................................................3.0
                                                                                                             7  .Улаавтар-бор шавар, муу мөлгөржсөн сайрга, дайрганы хольцтой,
                                                                                                             хэмхдэсүүд нь гадна талаараа 1 мм зузаантай карбонат бүрхүүлтэй, зүсэлтийн
                                                                                                             доод хэсэгт нэлээд элсэрхэг болно.............................................................................................. 10.0
                                                                                                                                                            Зүсэлтийн нийт зузаан 31.9 м.

                                                                                                             Тус зүсэлтээс олдсон мэрэгч амьтдын тодорхойлолтоор 1 ба 2-р үе нь
                                                                                                             дунд-дээд плейстоцены аллювийн хурдсанд хамаарагдах бол 3-6 р үенүүд
                                                                                                             нь дээд плиоценд хамаарагдана (Девяткин и др, 1989).

                                                                                                             Ийнхүү Шаамар формац нь хөхтөн амьтдын баялаг олдвороор нас нь
                                                                                                             найдвартайтогтоогдондээдплиоцендангилагдажирсэнбөгөөд2009оноос
                                                                                                             дөрөвдөгчийн системийн доод хил зааг 2.588 с.ж болж өөрчлөгдсөнтэй
                                                                                                             холбоотойгоор доод плейстоценд ангилагдах болсон байна (Бадамгарав,
                                                                                                             Наранцэцэг, 2010). Мөн Шаамар формацын хөхтөн амьтны үлдвэрүүд
                                                                                                             агуулсан Орхон-1 зүсэлтийн доод хэсэгт буюу 8-р үенээс доош илэрсэн
                                                                                                             базальтын доод ба дээд хоёр үений нас 6.2±0.5 ба 3.1±0.2 с.ж.-ээр тус тус
                                                                                                             тогтоогдсон байдаг (Габуния и др., 1975). Энэ нь 8-р үенээс дээш байрлах
                                                                                                             хурдсыг доод плейстоценд хамааруулах үндэслэл болж байгаа бөгөөд
                                                                                                             харин дээд хязгаарыг Орхон голын өндөр дэнжийн базальтын нас болох
                                                                                                             1,8 ±0.1 с.ж.-ээртогтоосон байдаг (Габуния и др., 1975). Энэ бүгд нь Шаамар
                                                                                                             формацыг өнөө үеийн ангиллаар доод плейстоцены гелас стейжид (^11а)
                                                                                                             ангилах боломжтой болохыг харуулж байна.
                                                                                                                                                   ® —
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51