Page 43 - Q_Гарын авлага
P. 43

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                   7.  ДӨРӨВДӨГЧИЙН ФОРМАЦУУДЫН товч мэдээлэл

                 Хэдийгээр Монгол орны хэмжээнд дөрөвдөгчийн янз бүрийн гарал
             үүслийн хурдас өргөн тархалттай боловч нарийвчилсан судалгаа
             харьцангуй бага хийгдсэнтэй холбоотойгоор Түйнгол, Шаамар, Гашуу,
             Суман, Үйзэннуур, Халхтолгой зэрэг цөөхөн хэдэн формац ялгагдсан
             байдаг (Энхбаяр нар, 2022).
             Халхтолгой формац (М2-()1 Анх Д.Лхагвадорж, П.Хосбаяр нар
             (1996) формацад ялгасан бөгөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын
             нутаг Цагаан Хөөврийн говь, Халх толгой, Баавхай, Боргой болон Ноёны
             хөндийнүүдэд тархалттай. Сул барьцалдсан хайрга, сайрга, шохойлог
             элсэнцэр зонхилсон үе, мэшлүүд, багаар бул чулуу, хайрга агуулсан
             хурдсаас тогтоно. 20-60 м зузаан. Плиоцены хурдсын өгөршлийн гадарга
             болон плиоцены Наранхонгор формацыг нийцлэг хучиж, дунд-дээд
             плейстоцены Үйзэннуур формац болон дунд плейстоцены хурдсаар
             хучигдана. Хэсэгчилсэн зүсэлтүүд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын
             нутаг Цагаан хөөврийн говь, Халх толгойд хийгдсэн. Тус формацын
             зүсэлтийн бичвэрийг доороос дээш товчлон сийрүүлбэл:
                                                                                 Зузаан, м
             1.Бор шаргал өнгийн элсэрхэг, шаварлаг дүүргэгчтэй жижиг дунд хайрганы
             үе. Хайрганы мөлгөржилт дунд зэрэг, ялгарал муу, бүрэлдэхүүнд нь гранит,
             кварцит, кварцзонхилж (60-65%), тунамал баэффүвивчулуулгийнхайрганууд
             багахэмжээгээртохиолдоно.............................................................................................................. 0.1
             2  .Бор шаргал өнгийн нарийн ширхэгт элс, 0.8 м зузаантай огтлолцсон жишүү
             үешил бүхий сайрганы мэшил агуулна...................................................................................... 2.5
             З  .Бор шаргал өнгийн дунд-том ширхэгт аркоз элсэн чулууны нимгэн үе
             агуулсан шаварлаг элс, элсэнцэр, шавар идэштэй амьтны ул мөр ихээр
             агуулахаас гадна хөхтөн амьтны үлдвэр илэрнэ.................................................................. 0.9
             4  .Бор саарал өнгийн элсний мэшил бүхий хайрганы үе..............................................0.7
                                                              Зүсэлтийн нийт зузаан 4.2 м

             Тус формацын насыг багеПа зр., Шррапоп зр., зэрэг амьтны үлдвэр болон
             доод плиоцены Наранхонгор формацыг хучиж, дунд-дээд плейстоцены
             Үйзэннуур формацаар хучигддаг геологийн харьцаанд үндэслэн плиоцен-
             доод дөрөвдөгчид ялгасан нь өнөө үеийн ангиллаар дээд плиоцен-доод
             плейстоценд (^г-^/Ь!) хамаарагдаж байна. Цаашид тулгуур зүсэлтийг
             хийж баталгаажуулах, насны үндэслэлийг палеонтологийн олдвороор
             сайжруулах шаардлагатай.

             Тусформацынанхдагч мэдээлэлийгУлсын Геологийн фондодхадгалагдаж
             буй Лхагвадорж, Хосбаяр нар, 1996, 5020ф; Батзориг нар, 2008, 5905ф
             тайлангууд болон Энхбаяр нар, 2022 зэрэг бүтээлүүдээс үзэх боломжтой.
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48