Page 40 - Q_Гарын авлага
P. 40
ЦУВРАЛ 5
байгаагүй 2-3 м хэмжээтэй том том бул чулуунуудыг агуулдаг. Эдгээр
морены онцлогийг ОХУ-ын Уулын Алтайн (Торный Алтай] мөстлөгийн
хурдсын тулгуур зүсэлттэй харьцуулсны дүнд Монгол Алтайн эртний
мореныг 266±30 мян. ж.-с 145±13 мян. ж. буюу дунд плейстоценд, харин
залуу мореныг дээд плейстоценд үүссэн болохыг тогтоосон (Девяткин
и др, 1989). Ийнхүү Монгол Алтайн хэмжээнд 2 удаагийн томоохон
хэмжээний мөстлөгийн үеийг ялгаж болох бөгөөд тэдгээр нь дотроо хэд
хэдэн шатанд хуваагддаг.
Хангайн нуруунд Монгол Алтайн мөстлөгийн хурдастай нэгэн ижил
морфологитой дунд плейстоцены элэгдсэн морен ба дээд плейстоцены
ухарсан далангуудаас (Чулуутын голын хөндий) тогтсон залуу морен
(Идэр, Ямаат, Тэгш, Хожуул, Чулуут ба Байдрагийн голын хөндий)
ялгагддагаас гадна хамгийн залуу мөстлөгийн 3-р комплекс буюу эрратик
бул чулуунуудыг Тарвагатай нуруу орчимд илрүүлсэн (Кожевников и др.,
1970).
Умард Монгол ын Дархадын уулархаг мужид хадгал агдан үлд сэн морены
хурдсын орон зайн тархалтын судалгаагаар 2 төрлийн мөстлөгийн ул мөр
ялгагддаг (Ильин, 1968; Спиркин, 1970; Кпуопо§оү, 2005). Эхний мөстлөг
бүх хөндийнүүдийг хамарсан хучаас хэлбэртэй байх бөгөөд тэдгээрийн
хязгаар нь бараг уул нуруудын бэлд хүрсэн байна. Хоёрдох мөстлөг нь
харьцангуй бага талбайг хамарсан бөгөөд төгсгөлийн, ёроолын болон
хажуугийн морены хурдсаар илэрхийлэгдэнэ (Уфлянд, 1971). Эдгээр
хурдас нь дунд болон хожуу плейстоцены үед үүссэн байна.
Сүүлийн үед Баруун Монгол, Говь Алтай болон Хангайн нуруу,
болон Дархадын хотгорын хэмжээнд тархалттай мөстлөгийн болон
бусад зарим гарал үүслийн дөрөвдөгчийн хурдсын талаар олон тооны
шинэлэг мэдээллүүд бий болоод байгаа бөгөөд энэ талаар БейшкиЫ е!
а!., 2011; БейткиЫ, 2012; Кпуопо§оу е! а1., 2012; К11п§е & ЬейткиЫ, 2013;
Иагап18е1зе§ е! а!., 2013; В. В1отсйп е! а1., 2014; Ва1Ьаа1аг & СШезр1е, 2015;
Ва1Ьаа1аг & СШезр1е, 2016; Ва1Ьаа1аг е! а1., 2018; КИпде & Заиег, 2019; К1т^е
е! а1, 2020 зэрэг бүтээлүүдээс танилцах боломжтой.
КОЛЛЮВИЙН ХУРДАС. Үндсэн чулуулгийн бутарч өгөршсөн хэсгүүд
хүндийн хүчний нөлөөгөөр буюу өөрийн жингээр доош гулгаж үүсдэг
хурдсыг коллювийн хэмээн нэрлэдэг. Сейсмийн болон тектоникийн
идэвхтэй бүс нутагт газар хөдлөл зэрэг гэнэтийн хүчний нөлөөгөөр
томоохон блокууд доош нурж үүсгэдэг. Уулархаг бүс нутагт элбэг
тохиолддог бөгөөд дотроо дерупци (нуранги - обвал), десперси (асгараг
- осыпь), десерпци (гулсах - отпользание), деляпси (гулсах - опользень -
деляпсий) гэх зэргээр ангилагддаг.
--------------------------------------------------------------------------------------------------------------(39)------------------------------------------------------------------------------------------------------------------