Page 37 - Q_Гарын авлага
P. 37

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                    Хотгорынтөв рүүбуюудунд голоценд ангилагдаххэсэгтчиглэлдхайрганы
                    эзлэх хувь 80-90% хүртэл нэмэгдэж дундаас сайн мөлгөржилттэй, дунд
                    ялгаралтай болж байгаа нь ажиглагдах бөгөөд найрлагад нь риолит,
                    элсэн чулуу, алевролит тохиолдож байгаа нь ойр орчмын усан хагалбараас
                    зөөгдөжирсэн болохыгхаруулна.Эндээсдотогшбуюу 613 м-ийн үнэмлэхүй
                    өндөрт хайргануудын хэмжээ жижгэрч улмаар сайрга агуулсан бор саарал
                    өнгийн, янз бүрийн ширхэгт элс болон үргэлжилнэ. Энэ хэсэгт усны
                    хүч нэмэгдсэнээр үүссэн 1-2 м өндөртэй сайргархаг элсэнцрээс тогтсон
                    хаялгууд хэд хэд ажиглагдаж байгаа нь тухайн цаг үед усны таталт, түрэлт
                    хүчтэй буюу давлагаа их үүсэж байснаар тайлбарлагдах боломжтой юм.
                    Энэ хэсэгт тархсан хурдсын зузаан гипсометрийн түвшнээр авч үзвэл 24.0
                    м хүртэл байна. Харин 613 - 594 м-ийн үнэмлэхүй өндрийн хооронд цөөн
                    тооны жижиг хайрга, сайрга агуулсан бор саарал өнгийн элс, элсэнцрээс
                    тогтох дэнж маягийн дэрс, хүрэн өнгийн бутлаг ургамал ургасан тэгш
                    тал үргэлжилдэг. Энэ нь усны түвшний жигд татралт, таталт, түрэлт сул
                    явагдаж байсан үед хуримтлагдсан болохыг харуулна. Зузаан нь 19 м
                    байна. Хотгорын төв хэсэг буюу дээд голоценоор зураглагдсан хэсэгт
                    (594-579 м-ийн үнэмлэхүй өндөрт) өнөөдрийн нуур болон нуурын шалууд
                    байрлах бөгөөд нуурын хурдас нь бор саарал, хар, хар саарал өнгийн
                    шавар, шавранцраар илэрхийлэгдэнэ. Хурдсын зузаан гипсометрийн
                    түвшнээр 15.0 м хүртэл байна. Ийнхүү нуурын систем эрчимтэй хөгжсөн
                    бүс нутгуудад голоцены хурдсыг ч дотор нь ангилах боломжтой болох нь
                    харагдаж байна.
                        2000-2010 онуудад хуучин нэрээр ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн
                    хүрээлэн болон Монгол Улсын их сургуульд Монгол-Америк, Монгол-
                    Орос-Япон-Солонгос, Монгол-Хятад ба Монгол-Германы хамтарсан эртний
                    уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийн горимын судалгаа эрчимтэй
                    явагдаж байсантай холбоотойгоор баруун ба төв Монголын плейстоцен
                    ба голоцены нууруудын хурдсын нас, литологи-фацын онцлог, найрлага,
                    бүтэц, геохими, изотопын онцлог болон бусад талаар ихээхэн мэдээлэл,
                    өгөгдлүүд бий болоод байгаа бөгөөд энэ талаар Реск е! а1., 2002; Еес1о1оу е!
                    а1., 2004; Казанский др., 2005; Ноу5§о1 с!гШт§ рго]ес1 тетЬегз, 2009, Кийауа
                    е! а., 2009; \А7ап§ е! а1., 2011; Кг1уопо§оу е! а!., 2012; Нагап18е18е§ е!а1., 2013;
                    Реп§ е! а1., 2013; Кпуопо§оу е! а1., 2020; ОуипсЫте§ е! а1., 2022 зэрэг олон
                    тооны бүтээлүүдээс танилцах боломжтой.

                    МӨСТЛӨГИЙН ХУРДАС. Мөстлөгийн процесстой холбоотойгоор үүсдэг
                    бөгөөд морены, флювиогляциал ба нуур-мөстлөгийн хурдас гэх зэрэг
                    гарал үүслийн төрлүүд ялгагддаг.

                    Морен. Мөстлөгийн процессын явцад мөсөн голоор зөөгдсөн янз бүрийн
                    хэмжээтэй хэмхдэсүүдийг морен, харин зөөгдөж нягтран хуримтлагдсан

                    -------------------------------------------------------------------------------------------------------------- (Ж) ----------------------------------------------------------------------------------------------------------------
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42