Page 35 - Q_Гарын авлага
P. 35

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                    бүхий элс, алеврит, гравелит ба жижиг хайрганцрын салаавчлан тогтсон
                    багцаас бүрддэг. Хамгийн доод төвшин буюу 1050-1060 м-ийн өндөршилд
                    орших 1-р дэнжийн 20-30 м зузаантай эрэг орчмын далангууд нь бүгд
                    голоценд хамаарагдана (Девяткин и др., 1989).
                    Хөх нуурын дэнжийн хурдас. Дорнод Монголын Хөх нуурын сав газрын
                    хэмжээнд нуурын систем өргөн хөгжсөн бөгөөд Хөх, Тарь, Ангирт, Шаварт,
                    Жирмийн цагаан нуур зэрэг олон тооны том ба жижиг нуур тогтоогдсон
                    байдаг. Эдгээрээс байнгын устай Хөх, Бүс, Галуут, Ангирт, Мөнх толгойн
                    цагаан нууруудаас бусад ихэнх нь усгүй, хужир мараа бүхий шаварлаг шал
                    байдаг.
                       Сүүлийн үед Хөх нуур болон түүний эргэн тойронд илрэх дэнжийн
                    хурдсын судалгаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Энэхүү судалгааны
                    урьдчилсандүнгээсавчүзвэл 3-8удаагийннуурынуснытүрэлтбататралын
                    мөчлөг тогтоогдсон бөгөөд тодорхой цаг үед одоогийнхоос нуурын усны
                    түвшин 50 м гаруй өндөр, усны гадаргуугийн талбай даруй 5 дахин их
                    байсан гэж үзэх үндэслэл бий болоод байна (Гольдшмидт ба Наранцэцэг
                    нарын хэвлэгдээгүй өгөгдөл). Иймээс Хөх нуурын орчимд тархалттай
                    нуурын хурдсын цацраг идэвхт нүүрстөрөгчийн изотоп, оптикийн
                    люминесценцийн (О5Б) судалгаагаар плейстоцен болон голоцены нуурын
                    хурдсын ангилалыг нарийвчлах боломжтой болох юм. Мөн Хөх нуурын
                    хойд талд явагдсан 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий
                    эрлийн ажлын "Чулуунхороот-50" төслийн явцад төслийн геологичид
                    хээрийн геологийн ажиглалт, дэнжүүдийн гипсометрийн түвшин болон
                    сансрын зургийн тайлалт зэрэгт үндэслэн голоцены нуурын хурдсын
                    ангиллыг нилээд нарийвчлан хийж зурагласан болохыг энд дурдах нь
                    зүйтэй (Зураг 10, Төмөр нар, 2022, 10060Ф).

                    Тус төслийн тайлангийн бичвэрээс авч үзвэл Мөнх толгойн цагаан нуур
                    ба Дөрөө нуур орчимд илрэх нуурын хурдас нь дээд плейстоцен-голоцены
                    делюви-пролювийн гарал үүсэлтэй дэнжийг угааж, голоцены аллюви-
                    пролювийн гаралтай жалга сайруудаар хэрчигдэхээс гадна салхины
                    гаралтай элсээр хучигдана. Зохиогчид энд тархсан нуурын хурдсыг
                    литологийн найрлага, өндрийн түвшин болон сансрын зургийн тайллаар
                    гурван фацад ялгаж насыг нь доод (^г1), ДУНД (1С^г2) ба дээд (К)23)
                    голоцены түвшинд ангилсан байна. Доод голоценд ангилагдах фацыг 637
                    м-ийн үнэмлэхүй өндөрт байрлах 10 м орчим өндөр мөргөцөг илэрхийлэх
                    ба энд 10 см хүртэл хэмжээтэй муу ба дунд мөлгөржсөн хайрга, сайрга
                    агуулсан бор саарал өнгийн элс, элсэнцэр тохиолдоно.
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40