Page 31 - Q_Гарын авлага
P. 31

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл



                   талд нь дарагдмал хөрсний горизонт [33±5 мян. ж.) агуулсан элсэрхэг
                   аллювийн 2-р зузаалаг оршино. Энэ зузаалаг орчин үеийн хөрснөөс 1.0-
                   1.2 м зузаантай элсэрхэг-дайргархаг делювийн хурдсаар зааглагдана
                   (Девяткин и др., 1989). Дээд плейстоценд хамаарагдах II дэнжийн хурдас
                   нь Зыряны мөстлөгийн эхэн ба оргил үеийн нөхцөлийг, харин I дэнж нь
                   Сартаны мөстлөгийн эхлэл үеийг тус тус харуулна.
                   Дээд плейстоцен. Хойд Монголын томоохон голуудын I ба II дэнжийн
                   хурдас нь дээд плейстоценд хамаарагддаг. Уулархаг мужуудад энэ нь
                   голдуу хайргархаг-бул чулуун дэнжээр илэрхийлэгддэг бол Сэлэнгэ,
                   Орхон, Туул, Хэрлэн голуудын хөндийд I дэнж нь доод хэсэгтээ гол ьдролын
                   хайрганцар, дээшээгээ элсэрхэг-шаварлаг хөвөөний хурдсаар солигдох
                   ба зарим хэсэгтээ хар усны фацын шаварлаг мэшлүүдийг агуулдаг. II
                   дэнжийн зүсэлтийн аллювийн хурдсын дээд хэсэгт мөстлөгийн криоген
                   текстүр илэрдэг. Умард Монголын хэд хэдэн I ба II дэнжийн хурдсанд
                   арслан зааны олдворуудыг илрүүлсэн байдаг (Дашзэвэг, 1962; Маринов,
                   1957; Геология МНР, 1973).

                   ПРОЛЮВИЙН ХУРДАС. Түр зуурын урсгал буюу шугаман угаагдлын
                   нөл өөгөөр зөөгдөн нарийн ховил, жалгын адагтхуримтлагдсан харьцангуй
                   ялгарал муутай сэвсгэр хурдсыг пролювийн хурдаст хамааруулдаг.
                   Пролювийн хурдас нь өндөр уулын дүүрэгт мөстлөг хайлах, мөн хүчтэй
                   аадар борооны (уруй) нөлөөгөөр жалгын адагт ихээхэн зузаантай
                   хошуурсан туугдас үүсгэн хуримтлагддаг бол тал газарт шавранцар,
                   элсэнцрээс тогтсон багахан хэмжээний хошуурсан туугдас үүсгэдэг. Энэ
                   хурдас нь делювийн хурдастай ихээхэн төстэй бөгөөд хэмхдэс материал
                   нь арай илүү мөлгөржсөн байдгаараа ялгагддаг.

                      Хурдсын гол шинж нь хошуурсан туугдсын орой буюу дээд хэсгээс
                  доод зах хүртэл хэмхдэсүүдийн хэмжээ бул чулуу, хайрга, сайрганаас
                  жижиг ширхэгт шавранцар хүртэл жижгэрдэг бөгөөд орой хэсэгт ямар нэг
                  үешилгүй, сулхан мөлгөржсөн ялгарал муутай том, жижиг хэмхдэсүүдээс
                   тогтсон фангломерат тохиолддог бол дунд ба доод хэсэгт хайргархаг,
                   сайргархаг ба элсэрхэг найрлагатай мэшлүүд илүү нарийн ба илүү сунасан
                  хэлбэртэй болж бүдүүн ба жижиг ширхэгтэй элс, элсэнцэр, шавранцрын
                   үеүдтэй салаавчилсан тогтоцтой болдог. Харин зах буюу доод хэсэгтээ
                   бараг бүхэлдээ шаварлаг бүрэлдэхүүнтэй байна.
                   Тархалт. Монгол орны хэмжээнд доод, дунд, дээд плейстоцен ба голоцены
                   настай пролювийн хурдас өргөн тархалттай бөгөөд гол төлөв мөстлөгт
                   автагдаагүй өндөрлөг уулсын хяр, хажуу бэл орчимд зураглагддаг.
                   Эдгээрийн дотроосдоод плейстоцены аллюви-пролювийнхурдасхамгийн
                   өргөн тархалттай бөгөөд гол төлөөлөл нь Түйнгол формацын хурдас юм.

                  ------------------------------------------------------- ®-------------------------------------------------------
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36